7 настай охиныг ариун цэврийн өрөөнд хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

7 настай охиныг ариун цэврийн өрөөнд хүчирхийлжээ

7 настай охиныг ариун цэврийн өрөөнд хүчирхийлжээ
Professor Lorna Jacklin, a neuro-developmental paediatrician and director of the Teddy Bear Clinic for Abused Children, begins a medical check up on a sexually abused 2 and ½ year-old girl. Asked to lie down for the medical check up, the toddler lay back and spread her legs as she had been trained to do by the perpetrator. PLACE: Johannesburg DATE: November 2002

Өмнөд Африкийн нэгэн рестораны ариун цэврийн өрөөнд долоон настай охин хүчирхийлүүлсэн тухай Өмнөд Африкийн цагдаагийн газар CNN агентлагт мэдээлжээ. Өмнөд Африкийн Преториа хотын ресторанд болсон уг хэргийг үйлдсэн 20 настай залууг хүчингийн хэрэг үйлдсэн, хар тамхи биедээ авч явсан гэх үндэслэлээр хэргийн газар дээр нь баривчилжээ. Орон нутгийн мэдээллийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар охиныг ариун цэврийн өрөө рүү бие засахаар ороход нь гэмт хэрэгтэн түүнийг барьж аван эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө рүү оруулан хүчирхийлсэн байна. Ресторанд байсан хүмүүс охины хашхирах чимээг сонсоод охины ээжид хэлжээ.

Мөн саяхан 17 настай охин эмнэлэгт төрөхөөр иржээ. Үзлэг хийсэн эмчийн хэлснээр тэрбээр бас л хүчирхийлэлд өртсөнөөр жирэмсэн болсон байж. 23 настай оюутан охин амиа хорлохоор завдсан нь хоёр сарын өмнө зуслан дээр нэгэн оюутан залууд хүчирхийлүүлснээс болжээ. Энэ мэт эмэгтэйчүүдийн эсрэг хүчингийн хэрэг болон бусад бэлгийн хүчирхийллийн шинжтэй хэргүүд Өмнөд Африкт сүүлийн саруудад маш их гарах болсон нь тус улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна.

Статистикийн байгууллагаас зургаадугаар сард гаргасан судалгаагаар Өмнөд Африкийн 100 мянган эмэгтэй тутмын 138 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоо гарсан нь дэлхийд тэргүүлж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Өмнөд Африкийн эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг нэмж өгөхийг засгийн газраасаа шаардаж байна.

Н.АМГАЛАНТУУЛ
эх сурвалж: CNN

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж