Төлөөлөгчид Трампыг “шоолсон” гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчид Трампыг “шоолсон” гэв

Төлөөлөгчид Трампыг “шоолсон” гэв

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий чуулганаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп санал бодлоо хуваалцах байсан товлосон цагаасаа хоцорч мөн элэг доог болсон. Тэрбээр өөрийгөө өнгөрсөн хоёр жилийн туршид их ажлыг хийж бүтээсэн хэмээн гайхуулан мэдэгдэхэд танхимд цугласан хүндэт тэргүүн нар шоолжээ.

“Ингэж хүлээн авна гэж төсөөлсөнгүй. Гэхдээ зүгээр ээ” гэж хэлээд цааш үргэлжлүүлэн санал бодлоо хуваалцсан юм. Хожим нь сэтгүүлчид Трампаас энэ талаар тодруулахад “Тэд намайг шоолоогүй. Харин ч надтай цуг хөгжилдөж байсан” хэмээн тайлбарласан аж.

Тэгвэл Дональд Трамп ташаа ойлгосон бололтой түүнийг үнэхээр шоолсон аж.

“Заримдаа бид сонсож буй яриа болон мэтгэлцээнд хэт туйлширсан, хийсвэр, бодит бус, галзуурал гэмээр шалтгаан сонсвол инээх нь хэвийн үзэгдэл. Тэр бол инээхээр зүйл байгаагүй. Харин ч ярьж буй хүн өөрийгөө муухан хошигнож байгаагаа мэдэхгүйд учир нь байсан юм” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн Латин Америк орны нэгэн дипломатч ярьжээ.

НҮБ-ын Ерөнхий чуулганд цугласан олон орны хүндэт төлөөлөгч болон дипломатчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар өөрсдийн дүгнэлтийг гаргасан байна.

“Илтгэлийн эхэнд түүний санал бодол АНУ-ын иргэдэд зориулсан нь илт мэдэгдэж байсан. Трамп өөрийн дадал болсон зуршлаараа өөрийгөө магтаж эхлэхэд танхимд цугласан хүндэт зочид ингэж хүлээж авах нь аргагүй шүү дээ” гэж Европын нэгэн дипломатч дурджээ.

 

“Түүнд дипломат шинж чанарын ямар ч ойлголт үгүй. Гэвч түүний энэ үйлдэл Хойд Солонгост эергээр туссаныг бол үгүйсгэхгүй” хэмээн Азийн нэгэн орны төлөөлөгч ярьжээ.

“Дэлхийн удирдагчид Трамптай хэлэлцээнд хүрэхийг хүсч байсан боловч бүтэшгүй гэдгийг ойлгосон. Түүн рүү үг чулуудахад ихэнх тохиолдолд бүтэлгүй болдог. Гэхдээ түүнийг шоолж инээхэд түүний дайралтыг зогсоож болно” хэмээн Нэгдсэн үндэстний их сургуульд судлаачаар ажилладаг Ричард Говен дүгнэсэн байна.

Мөн өчигдөр/2018.09.26/ болж өнгөрсөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг баримтгүйгээр гүтгэхэд хуралдаанд сууж байсан төлөөлөгчид толгойгоо сэгсэрч, шогширсон явдал тохиосон.

ЭХ СУРВАЛЖ: BUZZ FEED NEWS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж