Хагас нүцгэн зургаа авхуулсан залуусыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Хагас нүцгэн зургаа авхуулсан залуусыг баривчилжээ

Хагас нүцгэн зургаа авхуулсан залуусыг баривчилжээ

Шри-Ланкийн эртний байгалийн дурсгалт болох Пидурангала хадан дээр хагас нүцгэн зургаа авхуулж фэйсбүүк хуудаснаа тавьсан залуусын гурвыг нь Шри-Ланкийн цагдаа нар баривчилжээ. Тус зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн даруйд маш олон хүмүүс шашныг нь доромжиллоо хэмээн үзэж дүргүйцэж буйгаа илэрхийлжээ. Мөн гадаадын хоёр жуулчин үүнтэй адилхан зургаа инстаграмд оруулсан ч баригдаагүй байна. Тус зургийг харсан Буддын шашны лам Юнескогийн дэлхийн өвд багтсан энэхүү ариун дагшин байгалийн дурсгалт газар ингэж зургаа авхуулсан нь маш том доромжлол хэмээн үзэж цагдаагийн газарт өргөдөл гаргасны үндсэн дээр зургаа авхуулсан долоон залууг баривчлахаар болжээ.

Шри-Ланкийн “Daily Mirror” сонинд бичсэнээр Ерөнхий сайд Ранил Викремесине тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг цагдаагийн газарт даалгажээ. Зурагтай холбоотойгоор цахим сүлжээнд хүмүүс “Бидний хүүхдүүд алга болж, эмэгтэйчүүд хүчирхийлүүлж байхад цагдаагийн байгууллага юу ч хийдэггүй”, “Гадаадын жуулчдад ч гэсэн адилхан хариуцлага тооцох хэрэгтэй”, “Үлдсэн хүмүүсийг ч гэсэн олж баривчлан арга хэмжээ авах хэрэгтэй” гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ.

Энэхүү  зураг нь нутгийн иргэдийн шүтдэг ариун газрыг доромжилсон анхны тохиолдол биш ажээ. 2015 оны зургаан сард барууны бүлэг аялагчид Малайзын Кинабалу ууланд авирч байхдаа мөн л үүнтэй төстэй зураг авхуулж иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм. Үүний дараахан тус газар маш хүчтэй газар хөдлөлт болсон нь тэдний ёс зүйгүй үйлдлээс болсон гэж нутгийн иргэд үздэг байна.

2017 онд насанд хүрэгчдийн “Playboy” сэтгүүлийн модель Шинэ Зеландын Таранаки ууланд нүцгэн зураг авалт хийж байсан ба Маоричууд өвөг дээдсээ нутаглуулдаг шүтээн бүхий газрыг нь доромжиллоо хэмээн маш их зэвүүцэн жигшиж байжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж