“Трами” нэртэй аймшигт хар салхи Япон руу айсуй

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“Трами” нэртэй аймшигт хар салхи Япон руу айсуй

“Трами” нэртэй аймшигт хар салхи Япон руу айсуй

Олон Улсын Сансрын Станцын авсан зураг дээр Трами нэртэй маш аюултай хар салхи ням гаригт Японд дэгдэх урьдчилсан төлөв гарсан байна. Трами хар салхи ойролцоогоор 195 км цагийн хурдтай буюу гуравдугаар зэрэглэлийн хүчтэй хар салхи болно гэж мэдээлжээ. Урьдчилсан мэдээгээр, Японы өмнөд арлын Рюүкү, Окинава мужуудад баасан гаригийн оройноос эхлэн бямба гаригийн өглөө хүртэл, ням гаригийн өглөөнөөс эхлэн зүүн хойшоо чиглэн Кагошима аймагт илүү хүчтэй болж дэгдэх төлөвтэй байна. Хар салхины үеэр Токио орчмын зүүн бүсийн нутгаар маш их хэмжээний хур тунадас орж, хур тунадасны хэмжээ Токио болон Кагошимад дунджаар 250-500 милметр хүрч болзошгүй. Ийм их хэмжээний хур тунадас нь үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшиг болох үндсэн шалтгаан болдог. Энэхүү хар салхи нь энэ жил Номхон Далайн баруун хэсгээр болж байгаа тав дахь хамгийн хүчтэй хар салхи болж байна. Японыг дайран өнгөрсний дараа Тайвань руу чиглэж магадгүй гэж CNN агентлагийн цаг уур судлаач Том Сатер хэлжээ. Дээрх бүс нутгийн иргэдийг цаг агаарын сүүлийн үеийн мэдээг байнга үзэж, цаг алдалгүй урьчилсан бэлтгэлээ хангахыг цаг уурчид сануулсаар байгаа ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж:CNN

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж