Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 100 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Тэрээр энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ‘’Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Биднийг үргэлж тусалж дэмжин, зааж зөвлөж цаг ямагт хамт байдаг та нартаа баярлалаа. Та бүхнийхээ заавар, зөвлөгөөг үргэлж сонсож цаашид ч улам илүү хамтарч ажиллах болно’’ гэдгээ илэрхийлж олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж