Хамтран ажиллах урилга

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах урилга

Хамтран ажиллах урилга

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа автомашины яндангаас ялгарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017 онд А/613, А/614 дүгээр захирамж гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан тэжээлт автомашиныг хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/271 дүгээр захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн болон төлбөртэй зогсоолуудад цахилгаан тэжээлт автомашинд зориулсан цэнэглэгч станц бүхий талбайг тусгайлан байгуулахаар тусгасан ба 2018 оны А/874 дугаар “Цахилгаан тэжээлт тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Дээрх захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийг төслийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Төслийн саналд дараах мэдээлэл, танилцуулга багтсан байвал зохино. Үүнд:

  1. Цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, технологийн шийдэл, суурилуулах хуваарь/;
  2. Цэнэглэгч станцын хүчин чадал, техникийн үзүүлэлтүүд, Монголын нөхцөлд туршсан талаар дэлгэрэнгүй танилцуулга;
  3. Цэнэглэгч станцын төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны шийдлийн танилцуулга;
  4. Цэнэглэгч станцын найдвартай ажиллагаа, засвар, үйлчилгээ болон хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх мэдээлэл;
  5. Аж ахуйн нэгжийн хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл.

Төслийн саналаа холбогдох материалын хамт битүүмжилсэн байдлаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж