Мадуро НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцжээ | News.MN

Мадуро НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Мадуро НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцжээ

Мадуро НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцохоор болжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа аж. Учир нь НҮБ-ын Ерөнхий чуулганаар Ерөнхийлөгч Дональд Трамп Вененсуэлийн удирдагч Мадурогийн засаглалыг хурцаар шүүмжилж, шат дараатайгаар хориг тавих болсноо мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр олон орны тэргүүн нар Венесуэлийн хямралын талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн билээ.

Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн орон болон ташаа ойлголтуудыг залруулахаар НҮБ-ын чуулганд оролцож дуу хоолойгоо өргөсөн байна. Тэрбээр Венесуэл улсын ард иргэдийг төлөөлж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн аж.

“Би Нью Йорк хотноо Венесуэл улсын эрх ашгийг хамгаалахаар газардаж байна. Манай улсын  дуу хоолойг дэлхий дахинд хүргэнэ!” хэмээн Николас Мадуро, тэргүүн хатагтай  Силиа Флоресийн хамтаар ирж буй бичлэгийг твиттер хуудаснаа байршуулжээ.

Өмнө нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн аюулгүй байдалд санаа зовнин НҮБ-ын Ерөнхий чуулганд ирэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч тэрбээр энэхүү чуулганд оролцож санал бодлоо илэрхийлсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-27 106.102.128.138

МАНАН ГЭДЭГ ХОЁР ХУЛГАЙЧИЙН БОДЛОГО МОНГОЛЫГ УДАХГҮЙ ВЕНЕСУЭЛИЙН АРААС ОРУУНА.

Avatar

Amar 2018-09-27 202.179.27.11

Энэ нөхөр тэр автобусныхаа жолоочыг л хийж байхгүй.Гайтай золиг юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж