Капитрон банк 2004 оноос эхлэн дэлхийг хамарсан өргөн сүлжээ бүхий хамгийн шуурхай MoneyGram мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд нэгдэж, энэхүү нэр хүндтэй гадаад гуйвуулгын үйлчилгээг харилцагчдадаа өндөр түвшинд үзүүлсээр байгаа билээ.
MoneyGram үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй улсын 350,000 үйлчилгээний цэгээр дамжуулан 10 минутад иргэд хоорондоо хамгийн хямд зардлаар гадаад улс руу мөнгөн гуйвуулга илгээх, хүлээн авах боломжтой шуурхай, найдвартай үйлчилгээ юм.
Ная гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том Олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын сүлжээ болох MoneyGram брэндээс тус үйлчилгээний Монгол дахь агент банкуудаас харилцагчдадаа үзүүлж буй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гүйлгээний тоогоор тэргүүлснийг үнэлэн Капитрон банкийг “ОЛОН УЛСЫН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ТООГООР МАНЛАЙЛАГЧ АГЕНТ БАНК”-аар тодрууллаа.
Монгол Улсын хэмжээнд гадаад мөнгөн гуйвуулгын 61 хувийг MoneyGram брэнд дангаараа гүйцэтгэж байгаа бөгөөд уг үйлчилгээний Монгол дахь үйл ажиллагаа улам бүр өргөжсөөр байна. АНУ, ОХУ, БНСУ, Герман, Япон, Франц зэрэг улс орнуудад хамгийн ихээр гүйлгээ хийгддэг тус мөнгөн гуйвуулгын үйлчилгээний 60 орчим хувь нь Монгол улс руу, 50 орчим хувь нь хилийн чанад руу чиглэдэг байна.
Та хилийн чанадад ажиллаж, амьдарч буй ойр дотны хүмүүс, бизнесийн түншдээ цаг алдалгүй мөнгө шилжүүлэх, хүлээн авах шаардлагатай байгаа бол Капитрон банкны өөрт ойрхон салбараар дамжуулан, MoneyGram гуйвуулгын үйлчилгээг ХАМГИЙН ХУРДАН, ХАМГИЙН ЭРСДЭЛГҮЙ, ХАМГИЙН БАГА ШИМТГЭЛТЭЙ аваарай.
Холбоотой мэдээ