Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд

Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд

Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд өдөрлөгийг ЭМЯ, ЭМХТ, Эм холбоо хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Эрүүл мэндийн яамны "А" хурлын танхимд зохион байгуулж эмийн компаниудын захирал, төлөөлөл, ахмад зүйчид оролцлоо.

Өдөрлөгийн үеэр ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг эм хангамжийн бодлого, хууль эрх зүйн чиглэлээр, ЭМХТ-ийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга Ш.Энхзаяа эмийн бүртгэл, эмийн зохистой хэрэглээ, тандалт судалгаа болон албаны зүгээс хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны танилцуулга, "ЭМ" холбооны тэргүүн, эм зүйч Ж.Рэнцэн-Амгалан Эм холбооны үйл ажиллагааны танилцуулга болон ойн арга хэмжээг угтаж зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг товч танилцууллаа.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж