Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа

Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын сахилга, ёс зүй, цэргийн албыг төлөвшүүлэн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох  зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Захиргааны удирдлагын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар нар оролцож, нийслэлийн хүрээний Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиудад албаны бэлтгэл, бэлэн байдлын шалгалтыг зохион байгуулсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын өгсөн үүрэг, тушаалыг танилцуулсан юм.

Зөвлөгөөнөөр НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “НОБГ-ын дунд хугацааны стратеги төлөвлөгөө”, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо “Сахилга, хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил,  үнэлгээ дүгнэлт, цаашид авах арга хэмжээ”, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга “2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг шалгасан ажлын дүгнэлтээр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар болон Зөрчлйин тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуулиудын хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнасан юм.

Сахилгын зөвлөгөөнд нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 250 гаруй алба хаагч хамрагдаж, цаашид албаны болон цэргийн дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж