“Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг хар тамхины хэрэглээ манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүнд өсвөр насны хүүхэд залуучууд холбогдох эрсдэл өндөр байна. Тиймээс Хан-Уул дүүрэгт оршдог их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар хамтран “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм түүний хор уршиг”-ийн талаарх сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.
Өнөөдөр зохион байгуулагдсан тус сургалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Прокурорын газрын дарга, Ерөнхий прокурор Ж.Ариунаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч Б.Энхчимэг нар болон #British_school_of_ulaanbaatar сургуулийн 12, 13 дугаар ангийн сурагчид оролцсон юм.
Холбоотой мэдээ