Цагаан ордны урилга ба бэлэг | News.MN

Цагаан ордны урилга ба бэлэг

Цагаан ордны урилга ба бэлэг

Цагаан ордны урилга ба бэлэг

-Энэхүү 350 сая ам.доллар бол америк иргэдийн татварын мөнгө билээ-

Есдүгээр сарын 23-нд  НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор товлож байсан Ерөнхий сайдын айлчлал гэнэт урагшилсан нь Цагаан ордноос илгээсэн урилгатай холбоотой байлаа.  Ийнхүү Цагаан ордны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж буй  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтонд очсон  гол  ажил нь сүүлийн дөрвөн жил яригдсан, Мянганы сорилтын корпорациас олгох компакт гэрээг үзэглэх явдал байв.

Нью-Йоркийг бодвол Вашингтон харьцангуй тайван, хүний амьдрах орчинг утгаар нь бүрдүүлсэн нов ногоон хот юм. Ёстой  аз жаргалтай хотын иргэд ийм байдаг болов уу гэж уулга алдмаар, хөнгөн гунигламаар, амгалан хийгээд эрсдэлгүй.

Иргэд нь гудамж талбайдаа чөлөөтэй гүйж, харайж, дугуй унаж, нохой, шувуутайгаа зугаалж, тоглож, наадаж, амарч, алхсан шигээ харагдана. Дуунд гардагчлан тарьсан байтал дэлгэсэн юм шиг, ургасан байтал зурсан юм шиг гэгчээр хивс зулчихсан  мэт  ургасан зүлэг ногоо, мод бутыг нь харахаар ийм  хотын иргэд эрүүл бас стрессгүй байхаас ч яах вэ.

Зүлэг ногоогоо ургуулж, арчлахдаа америкчууд саарал усыг ашиглаж байна. Хаягдал усыг тэд олон зүйлд ашиглаж, хэрэглэдэг бололтой.  Монголчууд ч бас тун удахгүй хаягдал усаа боловсруулдаг болно.

Мянгын сорилтын корпорациас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурснаар Улаанбаатарын зуун жилийн усны асуудал шийдэгдэх юм.  350 сая ам.доллар бол монголчуудын эх орны хишиг болгож идэж, уугаад, Эрээний бараанд үрчихсэн 800 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх мөнгөн тусламж.

Төслийн хүрээнд шийдэгдэх бас нэг том ажил нь дэлхийн хамгийн том жорлон болох эрсдэлээс Улаанбаатар салах юм. Товчхондоо, Улаанбаатарын зуны сүрчигний үнэр арилж, нүүрлэж буй хомсдлоосоо ангижирна гэсэн үг.

Энгийнээр хэлбэл, Туулын доод хэсэгт буюу Шувуун фафрик, Биокомбинат орчим гүний 50 худаг болон гүн цэвэршүүлэх үйлдвэр барих, мөн цэвэрлэх байгууламжаар гарч байгаа бохир усыг/ хаягдал/ боловсруулах үйлдвэрийг байгуулах мөнгийг АНУ-аас олгож байгаа бөгөөд 350 сая ам.доллар Монголын мөнгө гэж “тамгалуулах” нь У.Хүрэлсүх Д.Трамптай уулзсан эсэхээс ч чухал асуудал юм.  Том агуулгаар нь, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, ирээдүйд  үзүүлэх ач холбогдлыг нь тооцвол шүү дээ.

Вашингтонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Помпео, конгрессын гишүүн Дан Салливан, Дэлхийн банк болон ОУВС, Мянганы сорилтын корпорацийн удирдлагууд зэрэг албаны олон хүн уулзсан юм.

Ноён М.Пэнстэй уулзсан учир нь,  айлчлалын хүрээнд шийдэгдсэн бас нэгэн чухал асуудал нь Монгол-АНУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа шат ахисан явдал байв.  Хоёр улс цаашдаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцахаар болж байна. Хоёр их гүрний дунд хавчуулагдан орших хэдий ч ардчилсан, парламентын засаглалтай Монгол Улсыг АНУ найзаа гэж харж, дэмжиж буйг Вашингтонд айлчилсан Ерөнхий сайдын айлчлалаас харж болохоор байлаа. Тэд Монголын ардчилалыг, монголчуудыг дэмжиж Улаанбаатар хотынх нь нэг тулгамдсан асуудал болсон  ундны усны зовлонг нь шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсчээ.

Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөр ерөнхийдөө шахуу, зарим уулзалтад хэвлэлийнхнийг байлгахыг хориглож, бүр камер, зургийн аппарат, албаны хүмүүсийг ч бал цаас, гар утас авч орохыг хориглох юм.

Ер нь цагаачдын асуудал, терроризм АНУ-ыг маш “айдас”-тай болгосон нь илт, хилийн шалган дээр  гэхэд Вашингтон руу нэвтрэх иргэдийг бүтэн гурван цаг  дугаарлуулан шалгаж байх жишээтэй.  Магадгүй  энэ нь Д.Трампын бодлоготой ч холбоотой байж мэднэ.

Мянганы  сорилын корпораци гэж шил толь болсон өндөр, том байшин байна. МСК-ийн байранд очихын тулд арав минут хүрэхгүй хугацааг зарцуулав.

Ажил тарах үед зам нэлээд  түгжирдэг гэж Вашингтонд олон жил амьдарч, жуулчны компани хувиараа ажиллуулдаг хөтөч Н.Амарбат хэлсэн ч манай Улаанбаатарын дэргэд бараг түгжрэлгүй гэсэн үг. “Тийшээ очиход тэдэн минут явна” гэж километрээр биш цаг хугацаагаар тэд газрын байршлаа баримжаалж тооцох юм. Манайд бол арвангуравдугаар хороолол явахад тэдэн километр гэх жишээтэй.  Америкт бол тийшээ хүрэхэд тэдэн минут  болно гэж ярьдаг юм байна. Улаанбаатарт газрын байршлыг минутаар багцаалах боломжгүй ачаалал, түгжрэл ихтэй учраас километрээр нь  хөөж ярих нь  магадгүй зөв ч биз.

Конгрессын номын сан гэж үлгэрийн ордон шиг  газар байна. Эхэн үедээ уг номын санд  зөвхөн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенатын гишүүд орох эрхтэй байсан, иргэний дайны хөлд үрэгдэж, бүх ном нь шатсан, одоо бүгдэд нээлттэй, энэ нь эх орноо сурталчлах сурталчилгаа болдог тухай  М.Саруул-Эрдэнэ багш тайлбарлаж өглөө.

Вашингтоны музейнууд нь нэг дороо төвлөрсөн, ихэнх нь үзэхэд үнэгүй. Хүүхдээ дагуулсан аав, ээжүүд, хосууд, жуулчид гээд хөлд дарагдсан газар юм. Үүх түүх, хөгжил дэвшлээ ингээд үнэгүй сурталчилна гэдэг нэг талаараа жуулчид татах  менежмент ч байж мэднэ. Бүх музейг нь үзье гэвэл бүтэн өдөр ч  багадахаар. Монголын хувьд бүх музей үнэтэй. Хаа нэг үнэ чөлөөлсөн өдөр нь үзэгчид шавчихдаг. Уг нь музей  үнэгүй бол ядаж л хүүхэд залуус үүх түүхээ мэдэхэд тустай юм даа.

Ийнхүү  Цагаан ордны урилгаар Вашингтонд очсон У.Хүрэлсүхийн том ажил бүтэж, ямартай ч тэрбээр улаанбаатарчуудын уух усны нөөц, хаягдал усны асуудлыг шийдэх бэлэгтэй буцаж байна. Бидний ирээдүйд уух усыг шийдэж өгөх 350 сая ам.доллар бол америк иргэдийн татварын мөнгө билээ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

7777 2018-09-27 202.179.26.153

TEGJ HOL OCHIJ POROSHINKAGTOI IJILSEJ DALDAGNAHGUI SHUU SUHGUAI….2 HERSHTUUGUUL EVTEI BAI………………

Avatar

Иргэн 2018-09-27 66.181.160.16

350 сая доллар 350 ХАУС болж хувирах вий дээ яана даа.

Avatar

Зочин 2018-09-27 63.139.102.133

Хүрэлсүхэд олон дайсан бий. Тэд түүнийг үргэлж бүтэлгүйтээсэй гэж залбирдаг. Ажил нь урагштай хийморьтой байгаа нь тэднийг үгээ хэлж үсээ зулгаахад хүргэж байна. Хөөрхий дөө та нар.

Avatar

борж 2018-09-27 66.181.160.75

манай сэтгүүлчид уянгын халил янаглалаа болимоор юм

Avatar

Зочин 2018-09-27 202.126.89.227

zugaalj yawj trump.tai oldson deer n gar barij ircheed tsairuulj bgaa n ene yum bh da zailuul. neg n judo uzeed nogooh n usa.d guanznii hool erguuleed zailuul

Avatar

USA 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

USA 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

USA 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

Зочин 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

USA 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

Зочин 2018-09-27 202.70.33.242

Америкийн нэгдсэн улс үүрд мандан бадраг! God bless America.

Avatar

Зочин 2018-09-27 202.179.24.61

Elbegee bolon tuunii undur bolovsroltoi zaluusiin ehluulsen ajil daa.

Avatar

Гийгүүлж 2018-09-27 182.160.38.62

гэнэ! Цөлмөж байгаа нь " Мангас " шүү…

Avatar

" Нутагтаа " 2018-09-27 182.160.38.62

бол сүх, төмөр нүүртэй л харагддаг ш дээ… Бялдага царай ч " Өөр " юм аа…

Avatar

Ийм 2018-09-27 182.160.38.62

" Мээкаа " инээнэ гэж санасангүй…

Avatar

иргэн 2018-09-27 202.126.89.51

Пялдага н**ш вэ,

Avatar

Зочин 2018-09-27 66.181.180.233

Элбэгдоржид АНУ-чууд өгөхөөр болсон энэ мөнгө одоо л орж ирж байна даа. Аль 4 жилийн өмнө өгөхөөр болсон мөнгө.

Avatar

Зочин 2018-09-27 203.169.50.136

МУУ Элбэгдорж, Зориг гээд хүмүүсийн л ач гавья шүү дээ

Avatar

Зочин 2018-09-27 139.5.219.88

АРДЧИЛАЛЫН БУЯНДАА ХӨӨРХИЙ !!! МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ ГЭЭД 260 САЯ ДОЛЛАР ӨГӨХӨӨР БОЛОХОД МАН-ЫХАН ОРОСУУДТАЙ НИЙЛЖ ГАЦААСАН !!! ОДОО ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БЯЛДУУЧЛАН ИНЭЭГЭЭД ҮЗЭГЛЭЖ ЯВНАДАА !!!

Avatar

Зочин 2018-09-27 66.181.166.36

Ерөнхий сайдын айлчлалыг сурвалжлах хэмжээнд үнэлэгддэг сэтгүүлч нь наад захын мэдлэгээр дутмагхан амьтан бололтой Ерөнхий сайд маань МСС-ийн шугамаар байгуулсан баримт бичгийг үзэглэсэн юм биш, гарын үсэг зурсан юм байна. Үзэглэх гэдэг нь аливаа баримт бичгийн эцсийн найруулгыг тохирч нэрийн үсгээ хуудас бүрт нь тавьж гарын үсэг зурахад бэлэн болгодог үйл явц. Өөрөөр хэлбэл эцэслэн гарын үсэг зурахын өмнө хоёср тал уг баримт бичгийн үг үсгийг эцэслэн тохирч хөдөлбөргүй болсныг нотлох үйл явц юм

Avatar

Зочин 2018-09-27 202.131.245.58

За наад тусламжийн мөнгөө хулгайч луйварчдад алдваа. Төрд шургалсан хулгайч нар их шүү.

Avatar

Зочин 2018-09-27 207.110.29.138

Гоё бичжээ Нямкагаа байнга уншдаг шүү

Avatar

ЗОЧИН 2018-09-27 103.229.177.4

ДАЖГҮЙ НИЙТЛЭЛ БИЧСЭН БАЙНА БАЯРЛАЛАА. УРАГШТАЙ БАЙГАА АЖИЛД АМЖИЛТ ХҮСЧ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

Avatar

мижид 2018-09-27 202.9.43.88

Гэрээг Пэнстэй биш ГХ-ийн сайд Помпетэй зурсан биш үү??? гэрээ зурснаар мөнгө орж ирнэ,Ирмэгц нь замаас хусна гэсэн өлөнгүүд МУ-д их байх шиг. Авилга дэндсэн ,идэж уухын дон туссан манай төр засгийнхнаас болж Гэрээ 4 жил хойшлосндоо. ингэтлээ төр засаг дампуурах гэж. Казах.. гэх мэт Төв Азийнхан бол олон млрд-ын тусламж авч чадаж байхад МУ авилгч төрөөсөө болж жаахан мөнгөний тус авахаар болсныгоо их сүржигнэн тархи угаах юм. Олон түмэн наана цаанатай нь бүгдийг мэдээд ийнхүү халаглаж

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ БООЛ УХНАТАЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛЬЯ ! 2018-09-27 66.181.167.194

Оркуудын бөөс жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна 2-ын худал хэлэх, хулхидах үйлдэл нь 5 хүрэхгүй алхаад л баригдах юм. Ухныг Цагаан Ордон урьсан гэдэг бол огт худал гэдэг нь ингээд баригдлаа. Цагаан ордон албан ёсоор урьсан юм бол Трамп хүлээж авч уулзаж л таараа. Муу ухнад бол цагаан арьстай л бол хэнтэй ч уулзсан ямар хамаа байхав. Хэзээ мөдгүй огцрох гэж байгаа ухна Америкийг үзээд бөөн баяр. Хэдхэн хоногийн дараа огцрох гэж байгаа амьтан юу болж байгааг, юу болох гэж байгааг

Avatar

Зочин 2018-09-27 202.9.43.88

Гэрээг Пэнстэй биш ГХ-ийн сайд Помпетэй зурсан биш үү??? гэрээ зурснаар мөнгө орж ирнэ,Ирмэгц нь замаас хусна гэсэн өлөнгүүд МУ-д их байх шиг. Авилга дэндсэн ,идэж уухын дон туссан манай төр засгийнхнаас болж Гэрээ 4 жил хойшлосндоо. ингэтлээ төр засаг дампуурах гэж. Казах.. гэх мэт Төв Азийнхан бол олон млрд-ын тусламж авч чадаж байхад МУ авилгч төрөөсөө болж жаахан мөнгөний тус авахаар болсныгоо их сүржигнэн тархи угаах юм. Олон түмэн наана цаанатай нь бүгдийг мэдээд ийнхүү халаглаж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж