“Хаадын тоглоом” киногоор аялах боломж

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“Хаадын тоглоом” киногоор аялах боломж

“Хаадын тоглоом” киногоор аялах боломж

Дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулж буй “Хаадын тоглоом” цуврал кино гарсны дараа Умард Ирланд улс жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ. 2019 онд тус цуврал бүр мөсөн дуусах юм байна. Кино дууссан ч гэсэн 2019 оноос эхлэн Америкийн алдартай цуврал болох “Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газруудаар аялах боломжтой болно гэж Умард Ирландын  “The Irish Times” сонинд мэдээлжээ.

“Уг цуврал киног шимтэн үзэгсэд Вестеросын ертөнцөд өөрийн биеэр очиж танилцах боломжтой. Мөн Банбриж хотод байрладаг “Linen Mill Studios” студитэй танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэнд кино зураг авалтад ашигласан хувцас, зэвсэг зэрэг эд зүйлс болон тайзны засал чимэглэлийг сонирхуулах юм” гэж тус сонинд бичсэн байна.

Дашрамд мэдээллэхэд, “Emmy Awards” наадмын шилдэг цувралын шагналыг “Хаадын тоглоом” цуврал дахин хүртсэн юм

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: THRILLIST.COM

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж