Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр үл таних залуу хоёр залуугийн биен дээр бензин асгаж шатаасан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулахад, тухайн өдөр ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргажээ. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаах үед дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензинээсээ асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарсан. Харамсалтай нь, дүү нь болох 34 настай Ц нь шархаа даалгүй нас барсан юм. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр хэрэгт холбогдон шалгагдаж буй 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг залуу байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2  зүйл ангиар хэрэг үүсгэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч  Н-ийн биеийн байдал нь дээрдсэн бөгөөд ил задгай бензин зарсан гэх “Магнай Трейд” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Хэргийг одоогоор Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-27 202.179.31.15

МАГНАЙ ТРЕЙДИЙН ГАНЗОРИГ ХЭНТИЙГИЙНХ. ТЭР ХҮН ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ӨӨРИЙГ НЬ Ч ГЭСЭН ШАТААМААР БАЙХЫН.

Зочин 2018-09-27 202.70.38.18

Нэг орк хоёр хүн шатаачаад байхад Магнай трейд гээд хэрэлдээд байх юм малнууд.

Энэ 2018-09-27 43.242.243.18

Энэ нэг муухай хэллэгийг сэтгүүлчид бичихээ болиочээ, шархаа даалгүй нас барна гэж юу гэж байгаа юм доромжилж байгаа юм уу, мэс засалд ороод хүн нь нас барахаар эмч нь эмчилч чадсангүй гэдэггүй хагалгаа амжилттай боллоо шархаа даасангүй гэдэг. Тэрнээс биш хүнийг санаатай хутгалчихсан байхад өө муу хог шархаа даасангүй гэж болохгүйшдээ.

Зочин 2018-09-27 203.91.114.244

Өмнөдэлгэрийн колонк МТ Групп гэсэн бичигтэй байдаг. Магнай трейдээс бензинээ авдаг орон нутгийн колонк байх.

Зочин 2018-09-27 202.21.106.143

Huduu bol ogii shde mashn benzengui suusan geed avahaas uur argagui shde hotod bsn bol arai uur bh shaaah umaaa garuud bas

asd 2018-09-27 66.181.160.108

magnaigiin booviig hohoj heden togrog oldog bandi bna chi