Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Бензин цацуулж түлэгдсэн залуу “Магнай трейд” –ийг шүүхэд өгчээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр үл таних залуу хоёр залуугийн биен дээр бензин асгаж шатаасан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулахад, тухайн өдөр ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргажээ. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаах үед дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензинээсээ асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарсан. Харамсалтай нь, дүү нь болох 34 настай Ц нь шархаа даалгүй нас барсан юм. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр хэрэгт холбогдон шалгагдаж буй 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг залуу байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2  зүйл ангиар хэрэг үүсгэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч  Н-ийн биеийн байдал нь дээрдсэн бөгөөд ил задгай бензин зарсан гэх “Магнай Трейд” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Хэргийг одоогоор Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж