Ньюс хөтөч: Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болно | News.MN

Ньюс хөтөч: Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болно

Ньюс хөтөч: Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болно

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

 4 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

08.30

  • Тусгаар тогтнолын ордонд Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан семинар болно. Семинарт дүүргүүдийн ЕБС-уудын арванхоёрдугаар ангийн сурагчид оролцох болно.

09.00

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний улсын бүртгэгч нарт зориулсан холбогдох сургалтыг зохион байгуулна. Сургалт Corporate зочид буудлын Улаанбаатар танхимд болно. Холбоо барих утас:95787820, 91079222
  • “Holiday” зочид буудлын хоёр давхарын хурлын танхимд Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төвийн “Mongolia labour forum-2018” ээлжит хуралдаан болно. Холбоо барих утас: 9909 1674, 8611 4818
  •  “ДЦС-4” ТӨХК дээр “Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болно. Холбоо барих утас: 99115624
  • The Corporate Hotel & Convention Centre-ын Улаанбаатар танхимд "Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн хүрээнд төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх системийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас 99179899, 86885060

10.00

  • 1000 багш нарын дурсамж уулзалт Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 8811-1046
  • Төрийн ордонд “Усны хөгжил дэвшил ба Сайн засаглал” хэлэлцүүлэг болно.

10.20

  • Монголбанк болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулна

11.00

  • 1000 сэтгүүлчийн орон сууц, “Сэтгүүлчдийн ордон” төслийн нээлт, Сэтгүүлчдийн орон сууцны эхний үе шатны барилгын ажлын шав тавих ёслол болохтой холбогдуулан  ПУМА империал зочид буудлын хурлын танхимд МСНЭ-ээс Ажлын албанаас Хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлын дараа нэгдсэн унаагаар “Сэтгүүлчдийн орон сууц”ны шав тавих газарт очино.

11.30

  • Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно Барилга, хот байгуулалтын яаманд болно.

11.40

  • Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт болно. Холбоо барих утас: 8888-5858

14.00

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. Холбоо барих утас: 8611 4818

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1967.09.27 Улаанбаатар хотод телевизийн төвийг нээх ёслол болов. Монгол телевиз байгуулагдаж, анхныхаа нэвтрүүлгийг цацав.

1991.09.27-29 БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчилэн хийдийн урилгаар 14 дүгээр далай лам БНМАУ-д айлчлав. Хүнлэг ёс, шашин болон түүх, соёлын уламжлалыг эрхэмлэсэн өнөө үед, далай лам шашны байгууллагын урилгаар БНМАУ-д айлчилсан нь Засгийн газрын гадаад бодлого хийгээд зарим асуудлын талаар байр суурь нь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм.БНМАУ-д шашны байгууллага нь бие даан үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад хийсэн Далай ламын айлчлал нь албан бус гэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж