Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв | News.MN

Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруутгав. Учир нь тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох Конгрессын дунд хугацааны сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцохын завдсан хэмээн буруутгасан байна.

“Миний засаглалын эсрэг БНХАУ манай улсын 2018 оны сонгуулийг бусниулахыг оролдож байна. Тэд намайг болон биднийг ялаасай хэмээн хүсэхгүй байна. Би л БНХАУ-тай худалдааны дайн зарласан анхны ерөнхийлөгч, бид ялж байна, бүхий л хэсэгт ялж байгаа. Бидний Конгрессын дунд шатны сонгуульд битгий хөндлөнгөөс оролцож саад хийгээсэй гэж хүсэж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хурлаар хэлжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Трампын хэлсэн үгийг үгүйсгэж, Трамп ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Бидэнд АНУ-ын Конгрессын ирэх сонгууль огт хамаагүй гэдгээ мэдэгдсэн юм.

“БНХАУ-ын он удаан жил мөрдөж буй гадаад бодлого бол гаднын улс орнуудын дотоод асуудалд оролцохгүй байх. Бид хэзээ ч аливаа нэг улс орны дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагүй. БНХАУ энэ нотлох баримтгүй гүтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн НҮБ-ын зүгээс тавигдсан үүргийн дагуу ажиглах эрхтэй болохоос оролцох ёсгүй” хэмээн Ван И хэлжээ.

Тэрбээр үргэжлүүлэн 2015 оны Ираны цөмийн зэвсгийн гэрээг хамгаалж, олон талт хэлэлцээрийн үр дүн гэж сайшаасан. Ван И Иран улсыг гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж бусад улс орнууд Ирантай худалдааны гэрээ байгуулах боломжтой хэмээн онцолсон. Түүнчлэн, Ван И Солонгосын Хойгт гарсан уулзалтын үр дүнг сайшааж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгоход бүх талаар тусалж дэмжихийг уриалсан.

Тэгвэл Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес АНУ-ын Засгийн газраас барьж буй бодлого болон Ерөнхийлөгч Дональд Трампыг хурцаар шүүмжилжээ.

“АНУ-ын Засгийн газар олон талт хамтын ажиллагааг үл хүндэтгэж, ардчиллын үнэ цэнийг эрхэмлэхийг хүсэхгүй байна. АНУ бусад улс орнуудад бослого гаргахад хөрөнгө оруулж, диктатуруудыг дэмжиж эсвэл айлгадаг. Үүний тод жишээ бол Венесуэл. Мөн хүний эрх болон шударга ёсыг АНУ эрхэмлэхээ мартсан” хэмээн хэрхэн дүрвэгсдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж хорьсон тухай Эво Моралес ярьжээ.

Энэхүү мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй ажээ.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хурал ийнхүү ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөсөн юм. Улс орны удирдагчид олон талт хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчлан үзэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америк хамгийн түрүүнд” бодлого дор эх оронч сэтгэлгээ нь түүнийг тал талаас шүүмжлэгдэхэд хүргэсэн билээ. Дэлхийн улс орнуудыг дайснаа болгосон Трампын засаглал дайн болон энхийн замналын алийг нь сонгох бол.

ЭХ СУРВАЛЖ: UN LIVE
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ард түмэн 2018-09-27 202.180.220.172

Та нарт ямар хамаа байна аа өөрсдийгөө л хичээ

Зочин 2018-09-27 202.179.24.61

Боливийн ерөнхийлөгч чааваас шал популист нөхөр байна ш дээ. Агаарт хийсэж явдаг хуйвалдааны онолд итгэж явдаг юмуу. Аягүй бол ихэр цамхагийг Буш өөрөө нураасан гэж мэдэх нөхөр байна. Харин ч Америк хэт ардчилалтайгаасаа болоод нууц юм гэж бараг байхгүй учраас сэтгүүлчдийнхээ амыг хаадаггүй учраас элдэв юм дуулддаг юм. Бусад хоёрдогч гуравдагч ертөнц улсууд хил зөрчигчидтэй бүү хэл өөрийн иргэдтэй яаж харьцагийг ёстой чөтгөр л мэдэх байх.

Зочин 2018-09-27 202.126.89.62

Huduu garch ijil svregteigee niil

Зочин 2018-09-27 202.126.89.62

Huduu garch ijil svregteigee niil

зочин 2018-09-27 64.119.24.43

Трамп хий юм хардаг болсон бололтой

иргэн 2018-09-27 202.126.89.59

Трампын зөв юм аа . Трампыг буруутгаад байгаа болохоос одоогийн энэ бодлогыг бүр өмнө тавьсан юм билээ. Ямар ч ерөнхийлөгч гарсан бай АНУ ийм бодлогоор явахаас гарцгүй болсныг сүүлийн үед гадаадын хэвлэлүүд

Зочин 2018-09-27 202.179.24.61

Tiim. Huuchnaaraa yawsan bol dampuurah baisan. Hyatad yalanguya ih hemjeenii baraa shahaj orond ni yu ch awahgui irsen. Hyatad neg ugeer amerkiig idej baisan yum. Hyatadiin hugjil amerkaas uudeltei. Amerik mash tom zah zeel. Irged ni bayan tansag. Ert oroi neg tsagt iim yum boloh l baisan. Boloh yum boldogooroo bolj bn.

Ahlah 2018-09-27 119.40.98.162

ENe German tsusuu

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Amar 2018-09-27 202.179.25.239

Энэ Трамп Хийтлээр германчууд аарий үндэстэн гэж байгаад баларсан шиг АНУ америк эрх ашиг гэсээр байгаад балрах золиг юм даа.

Зочин 2018-09-27 103.9.91.40

Трампын түмэн зөв.

Хүн 2018-09-27 202.9.40.54

Ээ мөн мулгуу хүн шүү Трамп Америкийг ингэж удирдахгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж