70 давхрын шарил ар гэрийнхнээ харуулдаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

70 давхрын шарил ар гэрийнхнээ харуулдаж байна

70 давхрын шарил ар гэрийнхнээ харуулдаж байна

Зурвас хэсэгт хөшөөтэй, нэр нь тодорхой 44 шарил бий. Үүний 17 нь Монгол Улсын иргэн, үлдсэн нь БНХАУ-ын иргэнийн шарил байна.

Нийслэлтэй хаяа зэрэгцэн орших чимээгүй хотын нэг 70 давхрын оршуулгын газрын зүүн урд хэсэгт хоёр экскаватор газар ухаж, цагаан өнгийн хувцастай хүмүүс холхиж байна. “Хүчит шонхор” дэд станц байгуулахаар тухайн хэсгийн шарилыг шилжүүлж, газрыг чөлөөлж байгаа нь энэ юм.

1.5 ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТУС ХЭСЭГТ БАЙСАН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛНЭ

Улаанбаатарын утааг бууруулах ажлын хүрээнд Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сард Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 гаруй мянган өрхийг цахилгаан халаагуурт холбох шийдвэр гаргасан билээ. Үүний тулд “Самбалхүндэв” буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт 2040 МВА хүчин чадал бүхий “Хүчит шонхор” дэд станцыг энэ онд барьж ашиглалтад оруулахаар болсон юм. Ингээд дэд станцын барилга барих зурвас газарт орсон 1.5 га газрыг чөлөөлж, тус хэсэгт байгаа шарилыг шилжүүлэх ажлыг есдүгээр сарын 20-ноос эхлүүлжээ.

“Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт 1950 оноос эхлэн талийгаачдыг хөдөөлүүлэх болсон. Улмаар 1987 онд Ардын Их Хурлын депутатуудын шийдвэрээр тус газрыг хаасан юм. Гэвч иргэд сул талбайд талийгаачдаа оршуулсаар нийслэлийн гэр хорооллын 2500 өрхтэй хаяа залган орших чимээгүй хот болон дүнсийх болсон юм.

НЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ ШАРИЛЫГ ЧАНДАРЛАХ АЖЛЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Чимээгүй хот нь 137 га талбайд орших бөгөөд түүний 1.5 га-д дэд станц байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсөн хэсгийн зурвас газрыг шар өнгийн туузаар зааглаж, тус талбайд дээрх үйл ажиллагаа өрнөж байв. Заагласан талбайд цөөн тооны хөшөө байх агаад талбайн зүүн хойд хэсэгт улбар шар өнгийн тугуудыг хатгажээ. Талбай доторх хөшөө болон тугтай хэсгээс бусад хэсгийн хөрсийг саяхан хөндсөн нь илт байлаа. Мөн талбайн урд хэсэгт цагаан өнгийн жижиг байшин байв.

Оршуулгын газар дахь зурвас хэсгийн газарт багтаж буй нэр нь тодорхой шарилыг нийслэлийн Захирагчийн албанаас олон нийтэд зарласан бөгөөд ар гэрийнхнийх нь шийдвэрээр шарилыг чухам ямар хэлбэрээр газраас чөлөөлөхийг шийдэх болон нэр нь тодорхойгүй шарилыг чандарлах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байгаа юм.

ЗУРВАС ХЭСЭГТ НЭР НЬ ТОДОРХОЙ 44 ШАРИЛ БАЙГААГИЙН 17 НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ҮЛДСЭН НЬ БНХАУ-ЫН ИРГЭНИЙ ШАРИЛ БАЙНА

Зурвас хэсгийн газрыг чөлөөлж буй компанийн ажлын хэсгийн ахлагчаас дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “Зурвас хэсгийн газрыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд шарилуудыг тодорхойлж, нэр нь тодорхойгүй шарилыг чандарлах ажлыг “Улаанбаатар буян”, “Суварга буян” компани гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компаниуд ажлаа есдүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой. Зурвас хэсэгт хөшөөтэй, нэр нь тодорхой 44 шарил байна. Үүний 17 нь Монгол Улсын иргэн, үлдсэн нь БНХАУ-ын иргэнийн шарил. Шарилын ихэнх нь 1950-1960 оных байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нэр нь тодорхой шарилыг олон нийтэд зарлаж, БНХАУ-ын иргэдийн шарилын талаарх мэдээллийг Элчин сайдын яаманд нь мэдэгдсэн. Ингээд ар гэрийнхэн нь холбогдсон үед, тэдний хүсэлтээр шарилыг шилжүүлж, эсвэл чандарлах эсэхийг шийдвэрлэнэ. Тэр хүртэл уг шарилыг хөндөхгүй. Мөн хөшөөгүй, нэр нь тодорхойгүй шарил байгаа хэсгийг дроноор илрүүлж байгаа. Улбар шар туг хатгасан хэсэгт нэр нь тодорхойгүй, хөшөөгүй шарил байгаа гэсэн үг. Шарил байгаа хэсгийн хөрсийг экскаватороор хуулдаг. Ингээд шарилын хайрцаг гарч ирсэн үед ажилчид шарилыг гарган, энэ цагаан юманд хийдэг (жижиг цагаан байшинг заав). Зориулалтын машин ирж эндээс шарилыг авч явж, чандарладаг. Олон жил өнгөрсөн болохоор шарилын хайрцаг илжирсэн байдаг. Тиймээс хайрцагны модыг шатааж устгадаг” гэлээ.

НЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ 400-ААД ШАРИЛЫГ ЧАНДАРЛАЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд шарил чандарлах хоёр газар байдаг ажээ.  Тэр нь хотын баруун талд, Баруун турууны аманд байрлах “Улаанбаатар буян” компанийн “Баруун буяны төв” цогцолбор, зүүн хэсэгт, Гачуурт дахь “Улаанбаатар буян” компанийн “Зүүн буяны төв” цогцолбор. Зурвас газраас гарч ирсэн шарилыг “Зүүн буяны төв” цогцолбор руу явуулж байгаа гэнэ. Ингэхдээ шарил гарч ирсэн болон дууссан цаг, чандарласан цаг зэргийг тэмдэглэн шарил бүрт хувийн хэрэг үүсгэдэг юм байна. Ингээд шарилыг чандарлаад, шарилын талаарх бүх мэдээллийн хамт тусгай саванд хийж 70 давхрын оршуулгын газар байрлах суваргад залж байгаа аж.  Ажлын хэсгийн ахлагч “Монголчууд талийгаачдаа хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Чандарлах ажлыг  2014 оны зургадугаар сарын 10-нд батлагдсан тусгай журмын дагуу үйлдэж байгаа. Бид энэ хэсгийг цэвэрлээд таван өдөр болж байна. Одоогоор нэр нь тодорхойгүй 400-гаад шарилыг энэ дүрмийн дагуу чандарлаад байна. Зурвас хэсгээс нэр нь тодорхойгүй хэдэн шарил гарч ирэхийг тодорхойлох боломжгүй байна” гэж байлаа.

ИРГЭД НИЙСЛЭЛД ОРШУУЛСАН ТАЛИЙГААЧАА ЧАНДАРЛУУЛАХ БОЛСОН

Иргэн талийгаачийг чандарлуулах хүсэлтэй байгаа бол ямар алхам хийх ёстойг лавлахад “Сүүлийн үед иргэд буяны тусгай байгууллагад хандан нийслэлийн оршуулгын газар байгаа өвгөдийнхөө шарилыг гаргуулж, чандарлуулах болсон. Энэ үйл ажиллагаа тусгай шатлалын дагуу явдаг. Эхлээд иргэн тухайн компанид бурхан болоочоо чандарлуулах хүсэлтэй байгаа талаарх өргөдлөө өгнө, бурхан болоочийн ямар садан, төрөл нь болох лавлагааг авчрах ёстой. Ингээд дээрх бичиг баримтын дагуу гэрээ байгуулж, цагаа товлон чандарлах үйл ажиллагааг гүйцэтгэдэг ” гэлээ.

Энэ үед иргэд ирж ямар учиртай зүйл болоод байгааг лавлаж байлаа. Зарим нь “70 давхрын шарилыг бүгдийг нь шилжүүлэх юм уу. Өвөг дээдсээ хэрхэн хөдөөлүүлснээс үр хүүхдийнх нь амьдрал дээшлэх эсэх нь шалтгаалдаг. Газар мундсан биш заавал өвгөдөө нутаглуулсан газар дэд станц барьдаг нь ямар учиртай юм бэ” гэж уцаарлангуй хандаж байв. Учрыг тайлбарлахад “Манай …. шарил энэ хэсэгт байхгүй юм байна” гэсээр уужирсан шинжтэй буцаж байлаа.

70 ДАВХАРТ ОЙРОЛЦООГООР 42 МЯНГА ГАРУЙ ШАРИЛ БАЙГАА

Зурвас газарт байрлаж буй шарилын нэрс, мэдээллийн дагуу ар гэрээс нь хэчнээн хүн холбогдсон эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригунаас тодрууллаа.

-Зурвас хэсэгт байгаа шарилын мэдээллийн дагуу ар гэрээс нь хэчнээн хүн холбогдсон бэ?

-Дэд станцыг 100:160 хэмжээтэй газар дээр барихаар төлөвлөсөн. Станц барих зурвас газарт хөшөө нь эвдрээгүй, нэр нь тодорхой 22 шарилын нэрсийг 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Гэхдээ барилгын суурийг барих газарт бага зэргийн өөрчлөлт орсон тул энэ тоо багассан. Одоогоор мэдээлэл нь тодорхой байгаа талийгаачдын ар гэрийнхэнтэй холбогдож, шилжүүлэх ажлыг хийж байна.

-Чухам хэдэн хүн холбогдсон бэ. Хэд нь шарилыг чандарлуулахаар болж, хэд нь өөр газар руу шилжүүлнэ гэж байна вэ?

-Одоогоор ар гэрийнхнээс нь долоон иргэн холбогдсон. Эдгээр иргэд шарилыг ямар хэлбэрээр шилжүүлэхийг хүссэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Зурвас газарт байгаа шарилын ар гэрийнхэн шарилыг өөр газар шилжүүлье гэвэл тэр газарт шилжүүлж өгнө, чандарлуулъя гэвэл чандарлаад өгнө.

-Ар гэрийнхэн нь холбогдохыг хэднийг хүртэл хүлээх вэ?

-Аль болох бүгдийг нь холбогдохыг хүлээж байгаа. Тэр болтол тодорхойгүй, чулуу, газар нь эвдэрсэн хэсэг газрын доор шарил байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд самнаж, шалгаж байгаа. Хэрэв шарил гарч ирвэл ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад зална.

-Уг оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил зогссон. Одоогоор дэд станц байгуулах ажил төлөвлөгөөний дагуу явж байна.

-70 давхрын оршуулгын газар хэдэн шарил байдаг вэ?

-Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд 2015 онд явуулсан тооллогоор 70 давхарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил байгаа. Үүнээс эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болсон, ар гэр нь эргэж очихоо больсон нь 15 мянга орчим гэж албаныхан хэлдэг.

-Улаанбаатарт одоогоор ажиллаж байгаа хэчнээн оршуулгын газар байна вэ?

-Нарангийн энгэрийн оршуулгын газар, Өлзийтийн оршуулгын газар, Багахангай явах замд байгаа Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, 61-ийн гармын цаана байрлах Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Баруун турууны шарил чандарлах төв, Гачуурт дахь шарил чандарлах төв зэрэг газрууд бий. Налайх дүүрэгт хоёр, Төв аймагт нэг оршуулгын газар байдаг.

ШАРИЛЫГ ЧАНДАРЛАВАЛ ШҮТЭЭН БОЛНО

Талийгаачдын шарилыг шилжүүлэхдээ өөр газарт хөдөөлүүлэх, чандарлахад сүсэг бишрэлийн хувьд ялгаа байгаа эсэхийг Гандантэгчэнлин хийдийн Жүд дацангийн унзад лам Д.Тулгаагаас тодрууллаа. Тэрбээр “Буддын шашинд шарилыг чандарлах, хөдөөлүүлэх нь өөрийн тусгай зан үйлтэй байдаг. Шарилыг чандарлахад “Ясны чого” зэрэг тусгай үйл хийдэг. Ингэснээр төрөл дээшилж, хүний сайн төрлийг олоход давуу талтай гэж үздэг юм. Мөн чандарлахыг бурхны шашинд гэмийг эрдэмд оруулах хэмээн тодотгодог. Өөрөөр хэлбэл, шүтээн болно гэсэн үг. Монголчууд эрт дээр үеэс талийгаачдаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэтэл орчин үед талийгаачдаа “чимээгүй хот”-ынхон хэмээн нэрийдэж, ямар нэгэн байдлаар хүндэтгэлгүй хандаж байгаа нь сөрөг талтай. Үүний оронд чандарлаад гэмийг эрдэмд оруулж, шүтээн болгосон нь дээр мэт санагддаг” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

дорж 2018-09-27 66.181.183.34

Очиж, очиж оршуулгын газраар оролдож нүгэл үйлдээд байхдаа яахав дээ? Газар байгаа шүү дээ. Энэн шиг бүдүүлэг, соёлгүй, хүнлэг бус зүйл энэ хүн төрлөхтний түүхэнд гараагүй шүү. Больцгоо. Эрүүл газар цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг болохоос, шарил устгаж хүрээлэн байгуулсан түүх байхгүй шүү, малуудаа.

Зочин 2018-09-27 64.119.17.194

ЯАНА АА.ЭЭЖ ААВЫН МИНЬ ЭНД НУТАГЛУУЛСАН ОЧИЖ ЭРГЭЭГҮЙ НЭГ ЖИЛ БОЛСОН.АРАЙ ГАЗРААС НЬ ХӨНДЧИХӨӨГҮЙ БАЙГААДАА.НЭР УСЫГ НЬ БАЛАРТАЛ ТӨМРИЙН НАЙМААЧИД ЯЙРУУЛСАН БАЙСАН.\n.ХЭЛ СУРАГГҮЙ ИНГЭЖ ШУУД УХАЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ

Зураач 2018-09-27 90.207.136.205

Зөв ажил байна. Бас их соёлтой, хүнлэг хандаж байгаа юм байна. Баярлалаа! Харин манайхан энэ мангар мухар сүсгээсээ салах хэрэгтэй !

Зочин 2018-09-27 202.72.245.207

ГАЗРЫГ НЬ ХУСАХ ГЭЭД ЭРТНЭНС Л ОРОЛДООД БАЙСАН ОДОО ЗУГУУХАН ЗУЛГААХААР ШИЙДЖЭН

Еэ, 2018-09-27 182.160.38.62

бүү үзэгд! Ажиг, сэжиг гэдэг юм алга болжээ. Бузартаж дуусна биз!

Зочин 2018-09-27 150.129.140.109

Зөв дэмжиж байна

Зочин 2018-09-27 150.129.140.109

Хотын хоймороо чөлөөлөх ажил эхэлж байгаа нь нэн сайшаалтай эртнээс л их яригдсан энэ удаа ажил болжээ дэмжиж байна

Иргэн 2018-09-27 66.181.161.86

Үнэхээр зөв ажил болжээ. Хотын төв хүнсний төв захтайгаа нийлсэн ийм том газрыг цэвэрлэж шинээр төлөвлөлт хийлгүй яахав. Өөр ч ийм эвдэрч сүйдсэн хуучин газруудыг янзах нь зөвөө. Оршуулгыг цаашид чандарлаж хийх нь л зөв. Газар гэдэг хязгаарлагдмал нөөц тасралтгүй үргэлжлэх хүмүүний заяа бодох л хэрэгтэй

Зочин 2018-09-27 66.181.161.47

Энэ ажлыг дэмжиж байгаа. Эрүүл эко нийгмийн төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчийн төлөө бид одооноос бага багаар ийнхүү арга хэмжээг авч байгаад баяртай байгаа шүү. Амжилт хүсье

Зочин 2018-09-27 66.181.161.47

Энэ ажлыг дэмжиж байгаа. Эрүүл эко нийгмийн төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчийн төлөө бид одооноос бага багаар ийнхүү арга хэмжээг авч байгаад баяртай байгаа шүү. Амжилт хүсье

Irgen 2018-09-27 66.181.161.75

Odoo muhar susgee bolih heregtee. Tsag uyteigee niitsen hotiin soyold shiljijtsgeey ldee. Uvug deedes gd huuhduudee orshuulgiin hajuud togluulna gj yu bhavdee. Hamgiin tseverhen setgeld amar n chandarlah n yum bishuu. Daraa n ingej uhuulahku...

сайнаа 2018-09-27 66.181.161.58

Тун зөв ажил болжээ. жил бүр хэсэн хэсгээр хувиралт хийн чандарлан газрыг нь цэцэрлэгт хүрээлэн болгох саналтай байна.

Цэцэрлэгт 2018-09-27 182.160.38.62

хүрээлэн гэнэ үү? Чамд юу шүгэлчихээд ийм газар " Зугаалах " сонирхол төрөв, малаас дор амьтан минь!

Баяраа 2018-09-27 66.181.161.97

Сарын өмнө шахуу би энэ газраас 90 онд бурхан болсон өвөөгөө аваад чандарлуулсан. Үнэхээр зөв зүйл болсон. Ер нь нийслэл хотынхоо төвд шахуу оршуулга байна гэдэг зохимжгүй хэрэг. Айлууд ер нь бурхан болоочдоо аваад сайхан газар дахин залах нь л зөв шүү

Зочин 2018-09-27 202.131.227.42

Zuv ajil hiij bga yum bnda. Yer ni chandarlah, gazra cholooloh , tsegtsleh heregtei. Hugjingui ornuud hot dotroo, oiroltsoo ih goyo tsetserlegt hureelenguud bolgoson baidag. Manaid irsen zarim humuus tanaih hotdoo orshuulgyn gazarguimu gej asuuj bsn, aimar gazar bdg geheer bas gaihaj bnlee. Orshuulgyn gazruudaa nuulgej gazar choloolj baisan tohioldluud zondoo. Paris gehed l hotynhoo tovd gazar doroo huuchnii orshulgyn gazruudaa choloolj 6 saya sharilaa shiljuulsen, odoo juulchid ochij sonihddog

Зочин 2018-09-27 103.229.121.90

ЗӨВ ШҮҮ. Хийж байгаа ажлыг яах гэж буруутгаад байгаа юм вэ. Цэцэрлэгт хүрээлэн болгох нь зөв шүү. Хойч үеээ цэвэр агаарт амьдруулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар энэ газарт хүмүүс очоод шарал дунд амьдарч байгааг яах вэ. Шилжүүлж чандарлах нь зөв. Харин бурхан болоочдын нэрсийн жагсаалтыг хаанаас харах вэ

Сүнс 2018-09-27 202.179.26.67

Дүр эсгэдэг ламбугай Буддын шашны өмнөөс ярьдаг гэнээ! Үхэгсдийг ил хаяж нохой шувуу хооллодог Төвд Бурхны шашнынхаа өмнөөс л донгосвол барав.Шарил эргэж арчлах хүндэтгэл үзүүлэх гээд бусад бүх соёлуудад байдаг зан үйл Төвд шашинд байдаггүйгээр барахгүй хориглодог болхоор Монголд оршуулгын газруудын асуудлыг шийдвэрлэх маш амархан! Бүгдийг нь чандарлаад суврага босгоход болно.Эцэг эх нь Тэнгэрээс харж хамгаалж байдаг гэж итгэдэг Хятад хүмүүсийн шарилын хувьд заавал ар гэрийнхэнд нь хандах ёстой.

рр 2018-09-27 180.149.65.2

яагаад сэтгэгдэл устгаад байна аа тэр шарилууд чинь хамаатан садангаа харуулдаад л байгаа юм уу нэр ус нь юун сүртай утгагүй юм бэ наад бичсан юм чинь

Зочин 2018-09-27 180.149.65.2

ямар сонин нэр сүр өгдөг юм бэ ар гэрийнхэн нь удахгүй очицгооно шүү дээ гэх юм уу хаашаа юм шарилууд нь харуулдаад л байдаг юм бол

Зочин 2018-09-27 202.131.225.249

Шарилаар оролдсон хүмүүс өөдлөхгүй дээ өөрсдөө л мэддээ

Зочин 2018-09-27 66.181.176.151

ер нь ингэж оршуулахыг хориглох хэрэгтэй.чандарлах хэрэгтэй.1000 жил өнгөрхөд хотоо тойрсон хотоосоо том оршуулган дунд байх уу.

Зочин 2018-09-27 182.160.0.49

Шарил хайгаад олдохгүй болчихсон байна лээ. Бүр олуулаа очоод хайхад олдохгүй танигдахгүй болчихсон байсан. Овог нэр хайс , чулуу .... бүгд байхгүй болчихсон байна. Яах вэ? дарга нараа, хүмүүсээ.

Зочин 2018-09-27 180.149.65.2

шарилаар яах гэсэн юм бэ

Иргэн 2018-09-27 59.153.115.104

Наад нэрийг чинь хаанаас харах вэ

zochin 2018-09-27 203.217.138.2

Тэд нар ч бага хэмжээтэй л байсан байх. Анх удаа оршуулгын газар газарт ороод байгаа тохиолдол биш юм байна.

Иргэн 2018-09-27 59.153.115.104

Тэр нэрийг хаанаас харж болох вэ

zochin 2018-09-27 203.217.138.2

Ulaanbaatar hotiin hemjeend hed heden orshuulgiin gazar gazart orson baidag yum bilee. Neg hun tegej yaij baisan.

Зочин 2018-09-27 124.158.88.13

sain bna uu nersiin jagsaaltiig haanaas harj boloh ve helj ugnu uu

Зочин 2018-09-27 202.21.117.194

Зөв зөв, Бид хэдий болтол хуучин сэтгэлгээгээр амьдрах вэ дээ. Үр хүүхдүүх минь эрүүл орчинд амьдраг дээ. Агаарын блхирдол бууруулж нийслэлийн мань өнгө үзэмжинд нэмэртэй шүү. Дэмжиж байнаа

Зочин 2018-09-27 103.229.122.32

Налайхын оршуулгыг газар Тэрэлж явах зам руу орж ирэх нь ээ! Шилжуулэх хэрэгтэй юмаа. Аялал жуулчлалын гол зам шуудээ.

Зочин 2018-09-27 202.70.44.46

Хүний ёсноос гажууд зүйл биш шүү дээ. Гадныхнаас бурхан болоочдоос биш, араачгүй байдлаасаа ичих хэрэгтэй.

a 2018-09-27 66.181.168.131

Ayalal juulchlal iin zam bailaaa geeed yadgiin WASHINGTON D hurtel hotiiin hovd orshuuulgiin gazar ni hamt l baij l baidag huniii gazriiin orshuuulgiiin gazar ariun haragdaad, tursun nutgiiin chin orshuulgii gazar buzar haragdaad baian uu a

Монгол хүн биш болжээ 2018-09-27 65.49.68.157

Одоо яг ийм мулгуунууд Монголд их болж бга. Исус, Түүнийг шүтдэг. Ярьж бга нь ч үнэн мангар. Их юм мэддэг, соёлтой болох гээд аль эрт Монгол хүн биш болчихсон хүмүүс их болж бн.

Зочин 2018-09-27 203.91.115.43

юун муухай юм бичдэг жингэр вэ? аль хэзээ үхсэн хэдэн хужаа нарын голдуу шарил байгаа юм билээ. эсвэл өмхий үнэртүүлээд байлгаж байх ёстой юмуу?

зочин 2018-09-27 203.91.118.180

оршуулсан талийгаач гэнэ үү?

Зочин 2018-09-27 72.193.106.138

Газар усны нэр бичихдээ 70 давхар гэхчлэн тоо бичдэггүй байх.Гурван сайхан уул,Орлой гурван зээрд,Хоёр Маргаз уул гэх мэтээр үсгээр бичдэг санагдана