Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилид дийлдэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн Лукасыг яллаа.

Ө.Дүүрэнбаярт ялагдсан Чехийн бөх Лукас гуравдугаар тойрогт олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярыг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.

Монголын шигшээ баг сүүлийн хоёр өдөр дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ.

Бакуд болж буй жүдо бөхийн ДАШТ маргааш багийн төрлөөр явагдаж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-26 59.153.87.24

good

сонгогч 2018-09-26 202.72.245.122

Ноёны бөх маань муухан барилдав уу даа, одоо улс төрөө хөөсөн нь дээр биздээ, 2020 оны олимпоос илүү УИХ-ын сонгууль ойрхон байна.

Зочин 2018-09-26 66.181.161.101

Манай ерөнхийлөгч Азербэжан явлаа гээд байсан бөх үзэх гэж явж л дээ.

Зочин 2018-09-26 59.153.87.24

2019

Өсөхөө 2018-09-26 66.181.190.33

Урамтай, сайхан барилдсан. Даруухан сайн залуу юмаа. Улам сайн барилдаж үзэгч биднээ баярлуулаарай. Ерөнхийлөгч барилдааныг нь үзсэн, төрийн шагналыг харамгүй өгөх байхаа

Зочин 2018-09-26 59.153.87.24

2018

Зочин 2018-09-26 59.153.87.24

2019