Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилид дийлдэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн Лукасыг яллаа.

Ө.Дүүрэнбаярт ялагдсан Чехийн бөх Лукас гуравдугаар тойрогт олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярыг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.

Монголын шигшээ баг сүүлийн хоёр өдөр дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ.

Бакуд болж буй жүдо бөхийн ДАШТ маргааш багийн төрлөөр явагдаж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж