"Хэн нэгэнд хөлслөгдөөд мөнгөөр явчих хүн би биш ээ" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Хэн нэгэнд хөлслөгдөөд мөнгөөр явчих хүн би биш ээ"

"Хэн нэгэнд хөлслөгдөөд мөнгөөр явчих хүн би биш ээ"

 "Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцсаараа гоён ном зарж зогсдогийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1989 оноос хойш 29  жилийн турш тасралтгүй ном зарж байгаа юм. Түүнээс машин замаар явж байгаа жолооч цонхоор ном асууна. Өөрт байгаа бол үнийг нь хэлж, хэрэв байхгүй бол хаанаас сураглахыг нь хэлээд өгнө. Түүний хажуугаар өнгөрсөн хүн бүр номыг нь харж, зарим нь түр саатан ямар нэгэн ном асууна. Ингээд Н.Баасандорж гуайтай ярилцсанаа хүргэж байна.

-Та өдөр  бүр дээлээрээ гоёсон байдаг нь их сайхан харагдах юм. Хүмүүс таныг дээлтэй ах хэмээн андахгүй болжээ.

Тийм шүү. Надад европ хувцас бараг л байдаггүй. Би 1990 оноос хойш үндэснийхээ хувцсаар гоёж байна. Монгол дээл хятадын куртканаас илүү дулаахан байдаг шүү дээ. Монгол дээлээрээ бахархах,  үндэсний хувцсаараа гоёх үзлийг хүүхэд залууст сургах нь эх орондоо оруулж байгаа бас  нэгэн хувь нэмэр гэж би боддог. Миний эхнэр надад дээл урлаж өгдөг.  Тэр ч утгаараа ёс, уламжлалаа хадгалж үлдэхийн тулд охиндоо дээл урлахыг эхнэр маань зааж байгаа.

-Та их олон жил Төв шуудангийн дэргэд ном зарж байна. Хэзээнээс ер нь ном зарж эхэлсэн юм бэ?

Би  1989 онд талх зарж байгаад баригдаад торгуульд ороод, заруулж байсан худалдагчаа ч төлбөрт оруулж байлаа. Тэр орой нь Эрүүгийн хуулийг уншиж судалж байгаад ер нь ном заръя гэж шийдсэн. Хуульд “Эрдэнэсийн зүйлээр бүрсэн буюу нэн эртний номыг зарахыг хориглоно. Зарвал …” гэсэн хуулийн заалтууд байсан. Харин бусад  төрлийн номыг зарж болохоор байсан юм. Тэгээд л хүүхдийн сурах бичиг болон бусармаг ном зарахгүй гэж шийдэн анх 1989 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ном зарж эхэлж байлаа.

-Ховор нандин номуудаа хаанаас олж авдаг вэ?

Ховор номыг олон найз нөхөд, танил талаараа л олно доо. Би ч 29 жил ном зарсан гэдэг чинь нэлээд хүн танина шүү. Хайсан номоо ер нь олчихдог доо.

Өнгөрсөн хугацаанд хүйтэнд хөрж, халуунд халахаас эхлээд шантрах үе гарч байв уу?

Шантрах үе байлгүй яах вэ. Бэрхшээл зөндөө тулгарна. Бэрхшээл болгоноос айгаад байх юм бол би эцэг хүн, удам угсаагаа залгамжлуулж яваа эр хүн гэдэг утга учир алдагдана. Эцэг хүн гэдэг үр хүүхэд, эхнэрийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Тэднийгээ тэжээж явах жам юм даа.

Цаг үеэ дагаад хүмүүс цаасан ном унших биш цахим ертөнцөд л байх нь илүүтэй болжээ. Энэ талаар таны бодол?

Ном бол мэддэггүйд эрээн цоохор, мэддэгт эрдмийн оргил юм. Хатуухан хэлэхэд эх орон, аав ээж, ахмадуудынхаа өв соёлыг аваад үлдье гэсэн ухаантай хүн нь л  ном уншиж байгаа бол мулгүй нэгэн нь л утсаа “ухаж” байна. Орчин үеийн хөгжил, телевиз, интернэт байлгүй л яахав. Гэхдээ тунг нь тааруулахгүй бол болохгүй юм шиг санагддаг.

ХААНААСАА ИЛҮҮТЭЙГЭЭР ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ХААЛГАЧ ГЭЖ БАС БАЙДАГ ЮМ

Шинэ хэвлэлтүүд анхных шигээ биш, үг үсэг, найруулга нь алдагдсан байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг шүү дээ?

-Хүн номоос эцэг эх, өвөг дээдсээсээ сонсоогүй зүйлээ олж хардаг. Зохиолчид бусдад хэлье дээ гэсэн чухал санаагаа номдоо хавчуулаад хийчихсэн байдаг. Түүнийг нь олж уншсанаараа л хүн мэдлэг, мэдээлэл цуглуулж, түүгээрээ сайхан амьдрах боломжтой. Өнөөдрийн номын хэвлэлтийн зураг хөрөгтэй нь маргах зүйлгүй. Харин номын үйл явдлыг нь эмхэтгээд,  үг үсгийн алдаатай хэвлэгддэг нь л харамсалтай. Надаас ном худалдан авдаг хүмүүсийн хувьд ихэнх нь зорьж ирж авдаг. Тэдний дунд мөнгөө хэдэн сар, жилээр цуглуулаад монгол найруулга зүйгээ судалъя гэсэн хүмүүс намайг зорин ирдэг юм.

Номын анхны хэвлэлт их утга учиртай. Бүр өөрсдийн “Тунгалаг Тамир” романаас жишээ татаж ярья л даа. Дулам Төмрийг нарсанд орсных нь  дараа эргэж очихдоо баадантай юмандаа хуурай хийсэн байдаг шүү дээ. Тэгээд тэд хоорондоо уртын дуугаар харьцдаг. Тэгвэл энэ хэсэг одоогийн номоос олоод уншаарай байхгүй. Сүүлийн хэд хэдэн удаа хэвлэгдсэн номуудаас  жишээ татвал Д.Маамын  “Газар шороо” роман гэхэд зарим  нэгэн бодит хүмүүсийн хэлсэн түүхэнд үлдсэн үгнүүд нь алга болсон байх жишээтэй. Тэгэхээр хүмүүс анхдагч хэвлэлийн  номыг хайх нь аргагүй. Нэг үсэг, нэг цэг дутаахгүй хэвлэх юм бол тэр ном  гарцаагүй бестселлер болно шүү.

-Тэгвэл таны хувьд ном уншихдаа хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ?

Эхний хоёр хуудас эргүүлэхэд л ямархуу ном бэ гэдэг нь мэдэгдэнэ. Би хамгийн эхэнд хэл найруулга зүйг нь л хардаг. Хэл найруулга зүй нь зөв байх юм бол зохиол учраас үнэн худлаа бичсэнд гол биш. Сүүлийн үед залуусын цахим хуудсаар бичиж байгаа зарим юмыг нь ойлгохгүй байгаа. Ихэнх нь үг  үсэг, логик алдаатай. “Би төв шуудан дээр явж байна”, “Талбай дээр явж байна” гэж хажуугаар зөрж өнгөрөх залуус ярих нь сонсогддог. Уг нь “Би төв шуудангийн дэргэдүүр явж байна”, “Талбайн баруун/зүүн талд нь явж байна” гэж ярих нь зөв биз дээ. Бид зөв бичиж, зөв ярьж сурах хэрэгтэй. Хэл яриа, зөв бичгийг зөвшүүлэх л хэрэгтэй байгаа  юм даа.

-Өөрөөс тань  траншейны хүмүүс бас хүүхдүүд хүртэл ном уншъя гээд зээлж авдаг гэсэн. Таны итгэлийг хэр даадаг вэ?

-“Хаанаасаа хаалгачин” гэдэг нэг сайхан зүйр үг байдаг. Хаанаасаа илүүтэйгээр итгэл хүлээлгэсэн хаалгач гэж бас байдаг юм. Траншейнийхан л гэнэ, хог түүдэг хүмүүс л гэнэ тэд нарын ихэнх нь жинхэнэ амьдралын төлөө явдаг. Хог түүдэг ч гэсэн шинийг  уншиж мэдэх юмсан хүсэл тэдэнд бий. Мөнгөгүй учраас надаас ном зээлж уншдаг юм. Ёстой жентельмены хажууд цэвэрхэн уншаад ирнэ шүү дээ. Надтай бүр уншсан номынхоо талаар ярилцдаг.

-Гэхдээ одоогийн нийгэмд хүнийг гаднаас нь хараад дүгнэх хандлага ихээр ажиглагдах болж.

Тэр ёстой болохгүй. Хүн ер нь  настай буурал ч бай, хог түүдэг гуйлгачин ч бай түүнтэй үг солиод үзэх хэрэгтэй.  Хүнээс  үг сонсоно гэдэг чинь амьдралын ухаан  юм шүү дээ. Үг сонсдоггүй хүн дөргүй бух шиг  улам л цаашаагаа  зүтгэдэг.

Хуучин номын худалдаа эрхлэх хэр ашигтай байдаг юм бэ? Нууц биш бол өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

Сүүлийн өдөрт бараг зарсангүй. Тэгээд ч ах нь машины дуу, сигналын чимээнд амархан ядардаг болсон. Энд суухаасаа илүү суухгүй нь олон юм  даа. Долоо хоногт ганц өдөр 2-3 цаг л энд гардаг.  1980 оноос хойш нууж хааж явсан бариа заслынхаа эрхээ энэ жил албан ёсоор авсан. Жижигхэн  барианы газартай болсон. Тэндээ бусад өдрүүдэд  настан буурлуудаа бариад л хоолны мөнгөө олоод явж байна даа.

ХЭН НЭГЭНД ХӨЛСЛӨГДӨӨД МӨНГӨӨР ЯВЧИХ ХҮН БИ БИШ ЭЭ

-Таныг Ерөнхийлөгчөөс болон өөр бусад хүнээс мөнгө авч сурталчилгаа хийсэн гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

Ерөнхийлөгч миний бурхан болсон дүүгийн нэг ангид найман жил хамт сурсан, надтай нэг гудамжинд амьдарч байсан. Х.Баттулга Их хурлын гишүүн болсныхоо дараа энэ хавиар цайндаа явах болгондоо надтай юм яриад л өнгөрдөг байсан. Сонгууль болохын өмнөхөн Х.Баттулга над дээр ирээд юм ярьж байхад нь би зангиаг нь засах үед зургийг хэн нэгэн нь дарчихсан. Үүнээс болоод би өнөөдрийг хүртэл хүмүүст муу хэлэгдээд л явж байна. Би хошуу цорвойж мөнгө, хормой тосож талх гуйдаггүй хүн. Өөрийнхөө ах дүү нараас хэрчим талхны хатсан өөдөс ч гуйж хүүхдүүддээ өгч үзээгүй. Олон түмнийхээ буян хишгийг эдлээд л явж байна. Тэрнээс биш хэн нэгэнд хөлслөгдөөд мөнгөөр явчих хүн би биш ээ.

“Номын өвөө” гээд л үнсүүлээд явдаг танихгүй хүүхдүүд байдаг гэсэн.

-Тийн. Тэр битгий хэл би гурван хүүхдийн төөрч будилсан өвөө нь юм шүү  дээ. Хүүхдээ авахуулах гэж байсан гурван бүсгүйтэй  өөр, өөр  цаг хугацаанд энэ газарт таарч, надтай сэтгэлээ онгойтол ярилцсаны эцэст тэдгээр эхчүүд хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Хамгийн сайхан нь бүсгүйчүүдийг гомдоосон залуучууд эргэж ирсэнд л би их баярладаг.  Одоо ч тэдэнтэй холбоотой байдаг.

-Тэгвэл ном зардаг гэхээсээ илүү сэтгэлзүй ч байх нээ?

Ер нь ном уншдаг хүн  муухан сэтгэл зүйчээс дээр шүү. Хүнийг царайнаас нь хараад тодорхойлж чаддаг, хэнтэй юу ярихаа мэддэг болчихдог юм байна.

Ингэхэд та яагаад сурах бичиг зардаггүй юм бэ?

Багш, сурагч, ээж, аав гэсэн энэ гурвалыг хооронд нь хэрэлдүүлэхгүй гэсэн андгай даа. Хүүхэд сурах бичгээ алдчихна. Тэр нь ном зардаг хүн дээр ирээд зарагдана. Аав ээж  нь хүүхдээ загнана. Хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлнө. Тийм зүйл болгохгүйн тулд сурах бичиг зардаггүй.

-Таныг номын цуглуулгатай гэж сонссон юм байна. Одоо хичнээн ном байгаа вэ?

Миний дөрвөн ханатай гэрт багтахааргүй их ном бий. Гадаа амбаарт миний өөрийн цуглуулгын 4700 гаруй ном бий. Дөрвөн ханатай гэрт есүүлээ амьдарч байгаа юм чинь тэр их номыг өөр  хаана хийх билээ дээ.

-Та  залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

Зөв соёлтой мэндэлж сурах хэрэгтэй. Настан буурлуудаа хүндлэх хэрэгтэй байна. Сайхан мэндэл. Юмтай юмгүйгээ дуудаад байвал улам л хоосорно. Монгол хүн амын билгээс ашдын билэг гэдэг. "Сайн байна уу", "сайхан амарсан уу" гээд мэндлэхэд цаад хүний сэтгэл санаа энерги нь их сайхан болж өөрт нь тэр хүний сайхан энерги тусна. Тэр тусгалаар чиний бүтэн өдрийн ажил үйлс бүтэж явдаг юм гэдгийг л хэлмээр байна.

"Болор дуран"-аар шалгав.

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-27 64.119.24.68

Saihan hun shu odoo iim saihan buurluud hovordoj de

zochin 2018-09-27 64.119.24.31

Нээрэн энэ хүнд хэн нэгэн байртай болоход нь туслах байлгүй дээ. Боломжтой хүмүүс анхааралдаа авна биз. Бичиг соёл түгээх хадгалж хамгаалах талаар чамгүй хөдөлмөрлөсөн сайхан буурал байна.

зочин 2018-09-27 139.5.217.181

худлаа хэлж хулгай хийж хүн алаагүй гадаа гандаж 29 жилийн насаа зориулж яваа өвгөн ах танд эрүүл энх урт удаан насалж ард түмэндээ номын цагаан буян түгээх үйлсэд тань амжилт хүсье ямартаа ч бид эгэл жирийн энэ эр хүнийг хүндэлж хайрлаж явах учиртайг ухаантай бол та бодоорой

зочин 2018-09-27 202.9.43.73

ҮНЭХЭЭР Л САНАМСАРГҮЙ ЗУРАГ БОЛЖ ДЭЭ, САНААТАЙ БАЙСАН БОЛ ЯДАЖ ДЭЭЛНИЙХЭЭ ХОРМОЙГ БУУЛГАХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин 2018-09-27 202.9.43.73

гойд ухаан сайтай цэцэн цэлмэг сүрхий хүншд нэг удаа үг сольж ном сонирхож л явлаа

ganaa 2018-09-27 66.181.161.99

baaska ah mundag hvn shvv

Зочин 2018-09-27 202.72.246.38

Ямар зөвшөөрлөөр тэр газарт байдаг юм бол оо?\n\nМонголын гадаад тагнуулууд ирж холбоо барих ёстой цэг гэдэг шүү дээ. Тийм учраас байлгаад л байгаа юм. Хэзээ нэгэн цагт хэн ч ирж уулзаж магадгүй.

zochin 2018-09-27 202.9.43.73

kkk

доржоо 2018-09-27 202.179.24.187

сайхан монгол эр,сайхан энгийн ярилцлага.танд эрүүл энх,сайн сайхныг хүсье.

Зочин 2018-09-27 103.229.123.94

Хэхэ хаанаас ч юм зураг авдаггүй л бхгүй юу

Зураач 2018-09-27 90.207.136.205

Өө, ном зархаа больж байгаам уу? Очиж ном авна гэж боддог байсийм.

зочин 2018-09-27 182.160.36.78

Сайхан монгол эр хүн нэг иймэрхүү л байдаг даа.

Хүннү 2018-09-27 202.179.25.107

Энэ хүнийг би мэднэ. Хүн алдаагаа ойлгоод зөв явах шиг сайхан юм гэж хаана байхав дээ. Мундаг байна шүү Баасандоржоо. Энэ хорвоод алдадгүй хүн гэж байхгүй, гол түүнийгээ засах нь хамгийн зөв ухаан, чамд урт удаан наслахыг хүсэе.

Л.Л 2018-09-27 66.181.166.134

Энэ хүний тухай ямар их бичиж мэдээлдэг юм бэ??? Бид ч гэсэн ажлаа хийгээд л явж байгаа. Энэ хүн шиг хүмүүс олон....

Зочин 2018-09-27 122.201.31.122

Харин тэхх монгол дээлтэй хүн үзээгүй юм шиг л бичих юм.

zochin 2018-09-27 64.119.21.209

HUVIIN MORDOGCHOOR TAGNUULJ UNEN YARJ BAIGAAG

bi 2018-09-27 103.229.122.154

ene zurgiig yamarch baidlaar avsan bai, uneheer setgeld hursen, yu gej helmeer ym ih goyo zurag

Зочин 2018-09-27 124.158.95.187

Агуу хүн юмаа

иргэн 2018-09-27 64.119.24.201

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХҮНД 2 ӨРӨӨ БАЙР ӨГЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ

zochin 2018-09-27 202.21.124.20

mureeree saihan amidraad yavaa huniig yu gedeg bna aa estoi shan hun shu udee

Иргэн 2018-09-27 202.21.124.19

Ямар сайхан ярилцлага вэ. Дээлтай ах мань ямар ч сайхан сэтгэлтэй, ухаантай, ноён нуруутай хүн юм. Манай төр засагт энэ Дээлтэй ах шиг л тулхтай, амьдралын ухаантай, ёс суртахуунтай хүмүүс л дутагдаад байгаа юм даа.

Зочин 2018-09-27 103.26.195.233

МУЛГУУ гэж бичнэ шүү дээ сэтгүүлч ээ.

Зочин 2018-09-27 103.9.90.51

Тиймээ чи нэгэн зууны суутан биш ээ...

Зочин 2018-09-27 202.126.89.225

чам шиг тэнэгийн дэргэд суутан

чамд л гэж хэлэхэд 2018-09-27 202.126.89.225

чам шиг тэнэгийн дэргэд суутан

Дэлхийг би үүрч явна 2018-09-27 43.242.243.18

Дэлхийг би үүрч явна, Дэвтэр ном цүнхэнд минь бий

зочин 2018-09-27 202.179.27.182

Х.Баттулгатай авахуулсан гоё түүхэн дрсгалт зураг байна. Ном унших сайхан, хүмүүсээ ном уншицгаая.

Зочин 2018-09-27 66.181.167.194

Сайн зөв бодолтой хүн байна. Харин сонгуулиар амласнаа муриж Орос, Хятадын харъяанд туурга тусгаар Монгол улсыг оруулах гэж байгаа Ориг төвд гаралтай оркуудын бөөс жанхуугийн сурталчилгааг хийдэг л тоогүй зүйл болж дээ!

Зочин 2018-09-27 202.21.106.121

Өр оффшор 30 гэр бүл .!!!!

Зочин 2018-09-27 202.21.106.121

Оффшор 30гэр бүл Эрдэнэт гээд сайхан муриулж дээ бил

Хурц 2018-09-27 202.21.106.121

Өр оффшор Эрдэнэт 30 гэр бүл сайхан муриулж бид хаха

Хурц 2018-09-27 202.21.106.121

Өр оффшор Эрдэнэт 30 гэр бүл сайхан муриулж бид хаха

зочин 2018-09-27 64.119.24.43

Мөрөөрөө л амьдарч яваа хүн байна\nЮугий нь гоочилдийн

Зочин 2018-09-27 66.181.167.194

Сайн зөв бодолтой хүн байна. Харин сонгуулиар амласнаа муриж Орос, Хятадын харъяанд туурга тусгаар Монгол улсыг оруулах гэж байгаа Ориг төвд гаралтай оркуудын бөөс жанхуугийн сурталчилгааг хийдэг л тоогүй зүйл болж дээ!

Зочин 2018-09-27 66.181.160.122

Сайхан ярилцлага уншлаа. Ном гэдэг чинь ухаанд гэрэл гэгээ татуулж, улам саруулсгаж байдаг сайхан зүйл шүү дээ. "Дээлтэй ахтай" нэг уулзая.

Зочин 2018-09-27 64.119.23.244

сайхан ухаантай даруухан хүн шүү

dorj 2018-09-27 202.179.25.134

ene hun manai niigmiin neg bayalag,Ulaanbaatar hotiin neg chimeg yum daa.

Зочин 2018-09-27 202.180.218.37

Маш сайхан ярилцлага байна. Энэ ахтай байнга мэндлээд үг солиод өнгөрдөг. Ном ч аргагүй л ертөнцийг харах цонх доо, ном уншдаггүй хүн ч мэдэхгүйээ

Иргэн 2018-09-27 202.126.89.143

Сайхан ярилцлага байна, эгэл даруухан эрдэм номтой, тэвчээрийн туйл мэт харагддаг ах шүү.

иргэн 2018-09-27 66.181.168.8

эрүүл энх сайн сайхныг хүсье, урт наслаарай