Хятадын Жянси мужийн Жиндэжэн хотод болсон арга хэмжээнд оролцогчид ваарыг нэг дор хамгийн олон хүн будсан гэх дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Хятадын шаазан эдлэлийн нийслэл гэх тодотголтой тус хотод болсон арга хэмжээнд оролцогчид нийт 1131 ваарыг хоёр цагийн турш будсан байна. Гиннесийн амжилт тогтоосон вааруудын гадаргууг хамгийн багадаа хоёр өнгө ашиглан будаж чимэглэжээ. Жиндэжэн нь вааран болон шавар шаазан эдлэл урлалын 1000 гаруй жилийн арвин түүхтэй хот юм. Өвөрмөц уур амьсгал болон шаазан эдлэлийн цавуу зэрэг нь тус хотын шаазан урлалынх нь гол онцлог бөгөөд эртний Хятадаас өдийг хүртэл тус газрын шаазан эдлэлийн чанар хийц дэлхий нийтээр ихээхэн нэр хүндтэйд тооцогдсоор иржээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ