Эрхтэн шилжүүлэх мэс заслаар дэлхийд тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Эрхтэн шилжүүлэх мэс заслаар дэлхийд тэргүүлнэ

Эрхтэн шилжүүлэх мэс заслаар дэлхийд тэргүүлнэ

Хятад улс 2020 он гэхэд хүний биеийн эд эрхтэн шилжүүлэх мэс заслаар дэлхийд тэргүүлэгч улс болно хэмээн тус улсын Эд эрхтэн шилжүүлэх суулгах болон хандивлах /донор/ үндэсний хорооны дарга мэдэгджээ.

Энэ оны есдүгээр сарын байдлаар Хятад улсад эд эрхтнээ сайн дураар хандивлах хүсэлтэй 615 мянган хүн донороор бүртгүүлсэн бол 19380 эрхтнийг мэс заслаар амжилттай авч, 54956 эд эрхтнийг тухайн шаардлагатай гэсэн өвчтөнд шилжүүлэн суулгажээ. Хятадын анагаах ухааны эд эрхтэн шилжүүлэх мэс заслын аюулгүй ажиллагаа болон арга техник сүүлийн жилүүдэд улам сайжирч байгааг Ши Ань хотод болсон Эд эрхтний донорын Олон улсын их хурлын үеэр мэргэжилтнүүд онцлон тэмдэглэн ярьжээ. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг эрчимтэй хөгжүүлж хууль ёсны дагуу явуулах үйл ажиллагааг улам сайжруулна гэдгийг Хятадын талын мэргэжилтнүүд хэлсэн байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж