Япон улс дэвшилтэт пуужин бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Япон улс дэвшилтэт пуужин бүтээж байна

Япон улс дэвшилтэт пуужин бүтээж байна

Япон шинэ үеийн дэвшилтэт, дуунаас хурдан пуужингийн систем бүтээж байгаа талаар мэдэгджээ. Энэхүү пуужинг БНХАУ-тай маргаантай Сенкаку арлыг хамгаалахын тулд хийж байгаа талаар Японы Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жижи агентлагт мэдээлжээ. Одоогийн байдлаар туршилтын загвар бүтээж 2025 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа тухай мэдэгдсэн.

Дуунаас хурдан пуужин зохион бүтээх ажилд 14 тэрбум иен буюу 122 сая ам.доллартай тэнцэх төсөв төлөвлөөд байгаа аж.

“АНУ, ОХУ-тай харьцуулахад Японд дэвшилтэт пуужингийн системээр одоо болтол дутагдаж байсан. Ийм төрлийн зэвсэг зохион бүтээж байгаа мэдээ тийм ч гэнэтийн биш” гэж Японы Дайто Бүнкёо их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр багшилдаг Гаррен Мулроу ярьжээ.

Түүний үзэж байгааг зохион бүтээхээр зорьж буй пуужингийн систем замаас нь сарниулах боломжгүй нөхцөлтэйгөөр бүтээхэд итгэлтэй байгаа аж. Мөн Япон улс уг пуужингийн системийг зохион бүтээсэн цагт бусад улс орнуудад худалдах сонирхолгүй болохыг Мулроу тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж