Судалгааны үр дүнг сурах бичигт ашиглаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Судалгааны үр дүнг сурах бичигт ашиглаж байна

Судалгааны үр дүнг сурах бичигт ашиглаж байна

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн шударга байдал, ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилтийн түвшинг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г жил бүр улсын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг олон нийт болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачдад хүргэдэг билээ.

Хүүхдийн шударга байдлын түвшинг хэмжих зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг судалгаанд хамруулдаг юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн “Нийгэм судлал”-ын сурах бичгийн 8 дугаар талд тус судалгааны үр дүнгээс дараах байдлаар тусгажээ.

(Ч.Алтангэрэл ба бусад, 2017 он, Нийгэм судлал VIII: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурах бичгийн хэсгээс)

Ийнхүү сурах бичигт судалгааны үр дүнг ашиглаж байгаа нь сайшаалтай бөгөөд шударга байдлын талаарх ойлголт, зан үйлийг 12-17 насны хүүхдүүдэд бодит тооцоолуур, хэмжилтийн үр дүнд төлөвшүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Авлигатай тэмцэх газар үзэж байна.

Дээрх судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: АТГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс