Оросын төмөр замын РЖД компани Москва хотын Шереметьево олон улсын онгоцны буудлын хойд терминаль руу хүрэх төмөр зам барих төлөвлөгөөтэй байгаа талаар "Ведомости" сонин мэдээлжээ. Сонины мэдээллийн эх сурвалж нь РЖД компанийн албаны хүн ажээ.
Шереметьево буудлын өмнөд терминал буюу D, E, F терминалууд руу “Аэроэкспресс”-ийн буухиа вагоноор очиж байгаа юм. Харин баригдаад удаагүй байгаа хойд В терминал руу зөвхөн машин болон автобусаар очих боломжтой байгаа юм. Хойд болон өмнөд терминалийн хооронд хоёр ч нисэх зурвас байдаг.
Тиймээс өмнөд терминалийн шугамаас хойд руу салаалсан 3,8 километр урттай төмөр замыг 11,8 тэрбум рублиэр барих саналыг РЖД тавьжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ