Монгол Улс 114 мянган тонн химийн бодис импортолжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Монгол Улс 114 мянган тонн химийн бодис импортолжээ

Монгол Улс 114 мянган тонн химийн бодис импортолжээ

Химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Үйлдвэржилт, хотжилт, уул уурхай хурдацтай хөгжихийн хэрээр байгаль, экологийн тэнцвэр, хүнсэнд химийн аюулгүй нүүрлэж, хүрээлэн буй орчин, хүний биед хор учруулсаар байгаа.

Тухайлбал, дэлхийн хүн амын дунд зонхилон тохиолдох 10 өвчний жагсаалтад хордлого, осол гэмтэл багтаж, үхэлд хүргэх эрсдэл ихтэй өвчин эмгэгийн гуравт багтаж байна. Монгол Улсад химийн бодисоос үүдэлтэй осол 2004-2007 онд 20, 2008-2010 онд 38 бүртгэгдсэн юм. Мөн 2015 онд улсын хэмжээнд 279 аж ахуйн байгууллагад 2800 нэр төрлийн 683671.5 тонн химийн бодист зөвшөөрөл олгосноос 114 мянган тонн химийн бодис импортолжээ. Монгол Улс уул уурхай, тэр тусмаа алт олборлох үйл ажиллагаандаа натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисыг хамгийн өргөн хэрэглэдэг байна. Химийн бодисын хэрэглээ, нэр төрөл нэмэгдсэнээр химийн бодис алдагдаж, осол гарах эрсдэл улам бүр өсдөг. Тиймээс химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг загварчлах, ослын үед ажиллах нийгмийн эрүүл мэндийн менежментийг боловсронгуй болгож, мэргэжилтнүүдийг сургах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Сургалтад Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон уул уурхайн салбарт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд буюу нийт 60 хүн оролцож байна. Түүнчлэн сургалт энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж