"Аэрофлот" хар жагсаалтын зорчигчдыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

"Аэрофлот" хар жагсаалтын зорчигчдыг нэрлэв

"Аэрофлот" хар жагсаалтын зорчигчдыг нэрлэв

ОХУ-ын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" компани анх удаа хар жагсаалтын зорчигчдыг зарлав. “Аэрофлот”-ын ерөнхий захирал Виталий Савельевын мэдэгдсэнээр гурван зорчигчийг хар жагсаалтад оруулсан бөгөөд дахин дөрвөн хүний нэрийг оруулахаар хэлэлцэж байгаа гэжээ.

ОХУ-ын Агаарын кодексод орсон өөрчлөлтөөр Оросын агаарын тээвэрлэгч компаниуд хар жагсаалтын зорчигчдыг зарлаж, тээвэрлэхээс татгалзах эрхтэй болсон юм. Шинэчилсэн кодекс энэ 2018 оны зургадугаар сарын 4-нөөс хэрэгжиж эхэлсэн.

“Харамсалтай нь бид хар жагсаалт гаргах хэрэгтэй боллоо. Энэ жагсаалтад гурван зорчигчийн нэр бичигдлээ. Москва-Алматы чиглэлийн нислэгт зөрчил гаргасан хоёр иргэн, мөн Москва-Уфа чиглэлийн онгоцонд бүдүүлэг авир гаргаж, онгоцны нисэх багийг доромжилсон нэг иргэнийг жагсаалтад орууллаа” хэмээн Савельев хэллээ.

Хар жагсаалтад орсон зорчигчид нэг жилийн турш “Аэрофлот”-ын ямар ч нислэгээр нисч болохгүй юм. Харин өөр компанийн онгоцоор нисэх нь чөлөөтэй.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж