Хабаровскийн шинэ Захирагч хууль бус загасчлалтай тэмцэнэ | News.MN

Хабаровскийн шинэ Захирагч хууль бус загасчлалтай тэмцэнэ

Хабаровскийн шинэ Захирагч хууль бус загасчлалтай тэмцэнэ

Хабаровскийн шинэ Захирагч хууль бус загасчлалтай тэмцэнэ

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын шинээр сонгогдсон Амбан захирагч Сергей Фургал Амур мөрний сав дагуу амьдран суугаа нутгийн иргэд Амур мөрнөөс хүнсний хэрэгцээний загас агнахыг зөвшөөрөх ч хулгайн загасчлалтай хатуу тэмцэнэ гэдгээ хэллээ.

ЛДПР намаас нэр дэвшин Амбан захирагчийн сонгуульд өрсөлдсөн Сергей Фургалын бүрэн эрхийг Хабаровскийн хязгаарын Сонгуулийн хороо Лхагва гаригт /2018.09.26/ хүлээн зөвшөөрсөн юм.

“Амур мөрний сав дагуу амьдарч байгаа иргэд уугуул болон шилжин ирсэн, ямар угсаатнаас үл хамааран хүнсний хэрэгцээндээ Амураас загас олборлож болно. Энэ эрхийг нь баталгаажуулахын тулд бид бүхнийг хийх болно. Харин өөр хүмүүс хууль бусаар загас олборлохтой хатуу тэмцэнэ” хэмээн шинэ Захирагч сэтгүүлчдэд хэллээ.

Энэ намраас Амур мөрнөөс загас олборлох журамд өөрчлөлт оруулсан нь хүмүүсээс олон янзын шүүмж дагуулаад байгаа юм. Тухайлбал, Охотский болон Полина Осипенко дүүргийн оршин суугчид тороор загас олборлож болох бол бусад дүүргийнхэн урт нь 30 метрээс хэтрэхгүй тороор барих болгож өөрчилсөн юм. Торны уртыг ингэж богиносгож өөрчилсөн нь хүмүүст таалагдахгүй байгаа ажээ. Амур хавийн оршин суугчдын амьдралын салшгүй нэг хэсэг нь загас агнуур юм.

Өнгөрсөн жил хулгайн анчид Николаевск-на-Амуре хавьцаа (энэ хэсгийн өргөн нь 40 километр байдаг) тороор загасыг сүргээр барьж дараагийн үе үржих нөхцөлгүй болгосны дараа загас агнуурын журмыг өөрчилсөн. Дөрвөн дүүрэгт загас агнуурыг бүр хориглосон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zn 2018-09-27 139.5.217.16

Urgun 400m

Zn 2018-09-27 139.5.217.16

Urgun 400metr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж