Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Сангийн яам, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран төрийн өмчит компаниудын албан хаагчдыг 4 удаагийн шаталсан сургалтад хамруулжээ. Уг сургалтад төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага, тэргүүн дэд захирал, ерөнхий менежер, тамгын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч, хуулийн мэргэжилтэн, нууцын асуудал хариуцсан албан хаагч, ТУЗ-ийн хараат бус гишүүд буюу давхардсан тоогоор 454 албан хаагч оролцсон байна.
Сургалтыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежмент, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалт, худалдан авах ажиллагаа, хөрөнгийн дахин үнэлгээ, авлигын эсрэг хууль, нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, татварын асуудлын хүрээнд хийлээ. Цаашид энэхүү шаталсан сургалтыг төрийн өмчит компанийн дунд шатны албан хаагчдад зохион байгуулна.
ЭХ СУРВАЛЖ: ТӨБЗГ
Холбоотой мэдээ