Вилл Смитийн мартагдашгүй 50 насны төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Вилл Смитийн мартагдашгүй 50 насны төрсөн өдөр

Вилл Смитийн мартагдашгүй 50 насны төрсөн өдөр

Холливүүдийн алдарт жүжигчин Вилл Смит 50 насныхаа төрсөн өдрийг маш өвөрмөц байдлаар тэмдэглэхийг хүссэн байна. Тэрээр гэр бүл найз нөхдийн хамт нисдэг “Их хавцал”-руу очиж нисдэг тэрэгнээс үсрэхээр шийджээ. Яг үсрэхийн өмнө их сандарсан харагдсан ч дараа нь тайвширч гэр бүлийнхэн рүүгээ үнсэлт илгээж, өөрийн “Youtube” сувгаараа дамжуулж шүтэн бишрэгчидтэйгээ тухайн агшныг хуваалцахдаа “Энэ бол жинхэнэ айдас бас жинхэнэ аз жаргал” гэж хэлжээ.

Үсрэлт хийхээсээ өмнө хиймэл хүнээр туршилт хийж байгаагаа инстаграмдаа оруулсан бөгөөд уг бичлэг дээр үсрэх явцад хиймэл хүний хөл тасарч унасан байна. Вилл Смит нисдэг тэрэгний ирмэг дээр сууж байхдаа хавцал руу нүднийхээ булангаар харчхаад толгойгоо сэгсрэн “Хэзээ ч битгий доошоо хар” хэмээн хашхираад үсэрчээ. Үсрэхийн өмнө түүний нүүрний хувирлыг ажиглахад туршилтын үеэр болсон зүйлийг мартаж өөрийн айдсаа дарж чадсан харагдсан гэж үсрэлтийн багийнхан хэлсэн байна.  Үсрэлт амжилттай болсны дараа Вилл Смит “Чи амлалтандаа хүрэх ёстой. Амьдрал хэцүү. Чи бэртэж болно. Эсвэл зүрх сэтгэл чинь шархалж ч болно.Ажлаасаа ч халагдаж магадгүй. Гэхдээ чи амлалтандаа хүрэх хэрэгтэй” гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Н.АМГАЛАНТУУЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж