Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

Ө.Дүүрэнбаяр 2017 оны Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр яллаа. Ө.Дүүрэнбаяр 2017 оны Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана. Энэ жинд барилдсан олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр Киргызстан, БНХАУ-ын бөхчүүдийг ялсан ч Чехийн Лукаст ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа эхний барилдаанд Германы бөхөд ялагдсан юм. ДАШТ-ий зургаа дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болж, манай гурван бөх дэвжээнд гарсан ч Ө.Дүүрэнбаяр медалийн төлөө өрсөлдөх эрхийг авлаа.

Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20:00-с эхэлнэ.

Сонирхуулахад, Азарбайжан улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийн тэмцээнийг үзэж байна. Тэрбээр өчигдөр мөн баг тамирчдаа дэмжин тэмцээн болж буй ордонд зочилсон юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-26 103.26.194.15

ene pesymist mal orkuud khutsaach, yamar ikh khuch ,ukhaanaar delkhiin medali khurtedgiig medekhguy malnuud , awgaygaa ch a taykhan i tawichikhaji chadakhguy durakuud boliosoy

Зочин 2018-09-26 103.26.194.15

ene pesymist mal orkuud khutsaach, yamar ikh khuch ,ukhaanaar delkhiin medali khurtedgiig medekhguy malnuud , awgaygaa ch a taykhan i tawichikhaji chadakhguy durakuud boliosoy

Рүүгээ 2018-09-26 59.153.113.101

Хүрэл цуглуулсан хүрэн царайтуудаа гэж

Зочин 2018-09-26 59.153.113.101

Хүрэл цуглуулсан хүрэн царайнуудаа гэж

Зочин 2018-09-26 66.181.182.131

Дүүрэнбаяр мөнгөн медалийн төлөө маш хариуцлагагүй хайнга барилдаж ялагдав. Энэ бацаан бааварлахаас цаашгүй чацага юм аа бааварлаж цээж өндөр явж байгаад үүрүүлчих юмаа. тэгээд ялагдсан бол ёсолж бай л даа шүүгч шаардаад байхад гүрийгээд явчих юм. ер нь их жудаггүй ёс зүйгүй хариуцлагагүй пээдгэр зантай нөхөр юмаа. азийн наадмаар бас далжигнаад ёслоогүй дэвжээнээс буусан иймэрхүү янзтай байвал битий тэмцээнд явуулж бай. наадах чинь жүдо болохоос тошний бөх биш шүү.

Amar 2018-09-26 202.179.26.224

Жүдо үзэхээс өөр ид шидгүй Ерөнхийлөгчтэй болчих гэж.Муу 60-ын Миеэгээс болж байгаа юм.

Зочин 2018-09-26 43.242.242.59

Өчигдөр хүрэл медаль авсан

Зочин 2018-09-26 202.131.241.210

neg ni barildah geed nuguuduh ni zodoldoh geed baigaa yum shig haragdah yum

zochin 2018-09-26 202.21.116.2

Europe-iin avargiig yalbal mongo der buuh n dee. az baival yozhuugeer tsohino. manaih hund jind bohtei bolj baigaa yum baina. 66kg MGL-iin jin baisan aldsan baina shuu.

Зочин 2018-09-26 103.10.23.2

Амжилт хүсье

zochin 2018-09-26 122.201.24.6

Amjilt hvsie

Зочин 2018-09-26 103.9.90.131

Воов, алаад хаясан байна ш дээ,