Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

Ө.Дүүрэнбаяр 2017 оны Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр яллаа. Ө.Дүүрэнбаяр 2017 оны Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана. Энэ жинд барилдсан олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр Киргызстан, БНХАУ-ын бөхчүүдийг ялсан ч Чехийн Лукаст ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа эхний барилдаанд Германы бөхөд ялагдсан юм. ДАШТ-ий зургаа дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болж, манай гурван бөх дэвжээнд гарсан ч Ө.Дүүрэнбаяр медалийн төлөө өрсөлдөх эрхийг авлаа.

Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20:00-с эхэлнэ.

Сонирхуулахад, Азарбайжан улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийн тэмцээнийг үзэж байна. Тэрбээр өчигдөр мөн баг тамирчдаа дэмжин тэмцээн болж буй ордонд зочилсон юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж