Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн албаны удирдах зөвлөлийн чуулганд оролцох үеэр төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс төрийн албаны машинд "Албан хэрэгцээнд" гэсэн тэмдэглэгээ нааж эхэллээ. Төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой юм. Дээрх дугаарт мэдэгдсэнээр хариуцлага тооцох, арга хэмжээ авах аж.
Хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцох аж.
Т.НОМИН
Холбоотой мэдээ