Мэрлин Монрогийн машин 500 мянган доллар хүрнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэрлин Монрогийн машин 500 мянган доллар хүрнэ

Мэрлин Монрогийн машин 500 мянган доллар хүрнэ

Жүжигчин Мэрлин Монрогийн унаж байсан хоёр хүний суудалтай, дээд тал нь онгойдог 1956 оны Форд Тандербөрд хэмээх машиныг арваннэгдүгээр сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдах Жулейны дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид тус машиныг 500 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа юм байна.Энэхүү машиныг алдарт жүжигчин маань зургаан жилийн турш буюу нас барах хүртлээ унасан юм. 1956 оны зургаадугаар сард  жүжгийн зохиолч Артур Миллертэй хуримаа хийгээд удаагүй байхдаа нөхрийн хамт энэ машиндаа сууж буй зураг нь хадгалагдан үлджээ. Жулейны дуудлага худалдааг зохион байгуулагч Даррен Жулейн “Энэ машин бол зүгээр автомашины түүх биш хээнцэр тансаг байдлын илэрхийлэл, Холливүүдийн домогт жүжигчний хайр дурлал болон эмгэнэлт явдлын гэрч юм” хэмээн хэлсэн байна. Мэрлин Монро 1962 онд машинаа өөрийн жүжиглэх урлагийн багш Ли Страсбергийн хүүд бэлэглэсэн ба 2016 онд Страсберг уг машиныг заржээ. Одоогийн эзэмшигч нь нэрээ нууцлахыг хүссэн байна. Машиныг сэргээн засварласан ч ихэнх хэсгийг яг тэр үеийнхээр нь үлдээжээ. Машины одоогийн эзний хэлснээр энэ машин нь  Мэрлин Монрогийн унаж байсан цорын ганц машин юм байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-26 202.70.42.102

chi tegeed hudaldaad awvhaavhde naaadhaa

Бодоорой 2018-09-26 202.126.89.55

Чи монголд байгаа. Тэнд өөр ертөнц байдаг. Чиний аавын хөөрөг тэгвэл юу болох уу.

Зочин 2018-09-26 202.70.42.102

ene tomriin segiig iim ih mongoor awch yadag bnaa ideh bish tegeed ch ter monro unaj baisan baihaar yadgiin xaxa