Монгол орныг 17 жилийн турш гэрэл зурагт буулгажээ | News.MN

Монгол орныг 17 жилийн турш гэрэл зурагт буулгажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Монгол орныг 17 жилийн турш гэрэл зурагт буулгажээ

Монгол орныг 17 жилийн турш гэрэл зурагт буулгажээ

АНУ-ын гэрэл зурагчин Фредрик Лагранге 17 жилийн хугацаанд  Монгол Улсад 13 удаа аялахаар ирэхдээ санаанд багтамгүй гайхалтай зургууд даржээ.

Фредрик Лагранге өвөл цаатнуудын хамт

Бага байхдаа анх удаа өвөөгөөсөө Монголын тухай сонсч байжээ. Түүний өвөө дэлхийн II дайнд Францын армид алба хааж байсан боловч улмаар олзлогдсон бөгөөд хожим нь 1944 онд ЗХУ-ын удирдлага дор Монголын цэргүүд ирж хэрхэн нацистуудаас аварсан талаар дурссан. Энэ цагаас хойш Фредрик Лагранге Монгол Улс руу аялж, танин мэдэх сонирхолтой болжээ.

2001 онд туслах гэрэл зурагчны ажлаасаа сарын хугацаатай чөлөө авч анх удаа Монгол Улсад аялахаар ирэхдээ тэрбээр хүмүүс, байгаль орчныг тусгасан гайхалтай зургууд дарсан.

“Монгол бол маш амар амгалан, анир чимээгүй байдал нь миний сэтгэлийг татсан. Яг л бясалгал шиг тийм л сайхан нам гүм. Америктай харьцуулбал Монголд энэ мэдрэмж бодит мэдрэгддэг” хэмээн Фредрик Лагранге ярьжээ.

Тэрбээр 17 жилийн турш Монгол орноор аялсан гэрэл зургуудаа нэгтгэсэн номоо ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж.

 

“Уудам тал газар чамайг үргэлжид хүрээлнэ, хаашаа ч харсан тал газар, хан уулс болон хөх тэнгэр байна. Үнэхээр гайхалтай!” гэж Фредрик Лагранге ярьжээ.
Лагранге болон түүний гэрэл зургийн баг багагүй хүндрэлтэй учирсан үеэр авсан гайхалтай агшин

 

Фредрик Лагранге Монголын дөрвөн улирлыг гэрэл зурагнаа яруу тодоор буулган авсан.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-26 66.181.165.101

hahahah

Avatar

Зочин 2018-09-26 66.181.161.101

Энэ зургууд нь дутуу байна. Өөр олон гоё зургууд байсан даа.

Avatar

Зочин 2018-09-26 211.36.141.216

Ter mongol tserguud abarsan hesgiiin tuhai ushuu todorhoi medeelel uguucheee

Avatar

ner 2018-09-26 182.160.33.21

zov ontsgoos ni harna gej ene baihdaa.

Avatar

наргиа 2018-09-26 122.52.203.180

яадаг тагнуул вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж