АНУ-ын гэрэл зурагчин Фредрик Лагранге 17 жилийн хугацаанд Монгол Улсад 13 удаа аялахаар ирэхдээ санаанд багтамгүй гайхалтай зургууд даржээ.
Бага байхдаа анх удаа өвөөгөөсөө Монголын тухай сонсч байжээ. Түүний өвөө дэлхийн II дайнд Францын армид алба хааж байсан боловч улмаар олзлогдсон бөгөөд хожим нь 1944 онд ЗХУ-ын удирдлага дор Монголын цэргүүд ирж хэрхэн нацистуудаас аварсан талаар дурссан. Энэ цагаас хойш Фредрик Лагранге Монгол Улс руу аялж, танин мэдэх сонирхолтой болжээ.
2001 онд туслах гэрэл зурагчны ажлаасаа сарын хугацаатай чөлөө авч анх удаа Монгол Улсад аялахаар ирэхдээ тэрбээр хүмүүс, байгаль орчныг тусгасан гайхалтай зургууд дарсан.
“Монгол бол маш амар амгалан, анир чимээгүй байдал нь миний сэтгэлийг татсан. Яг л бясалгал шиг тийм л сайхан нам гүм. Америктай харьцуулбал Монголд энэ мэдрэмж бодит мэдрэгддэг” хэмээн Фредрик Лагранге ярьжээ.
Тэрбээр 17 жилийн турш Монгол орноор аялсан гэрэл зургуудаа нэгтгэсэн номоо ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ