Шигшээ багийн ахлагчид хэнд санал өгсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Шигшээ багийн ахлагчид хэнд санал өгсөн бэ?

Шигшээ багийн ахлагчид хэнд санал өгсөн бэ?

ФИФА-н оны шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн нийслэл Лондон хотноо болсон. Энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Хорватын шигшээ баг болон Испанийн Реал Мадрид клубын хагас хамгаалагч Л.Модрич нийт саналын 29.05 хувийн санал авч 2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсон. Санал асуулгад шигшээ багийн дасгалжуулагч, шигшээ багийн ахлагчид болон спортын сэтгүүлчид өгдөг.

ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧИД:

  • Английн Х.Кейн К.Роналдо, Л.Месси, де Бройнед
  • Аргентины Л.Месси Л.Модрич, К.Мбаппе, К.Роналдод
  • Бельгийн Э.Азар Л.Модрич, Р.Варан, К.Мбаппед
  • Бразилын Миранда К.Роналдо, К.Мбаппе, Л.Мессид
  • Германы М.Нойер Э.Азар, Л.Модрич, Р.Варанд
  • Испаний С.Рамос Л.Модрич, К.Роналдо, Л.Месси
  • Италийн Ж.Кьеллини К.Роналдо, Л.Модрич, М.Салах
  • Нидерландын Виржил ван Дейк М.Салах, де Бройне, К.Мбаппед
  • Оросын И.Акинфеев К.Мбаппе, Л.Модрич, М.Салахад
  • Португалын К.Роналдо Р.Варан, Л.Модрич, А.Гризманн
  • Уругвайн Д.Годин А.Гризманн, М.Салах, Л.Модричид
  • Францын У.Льорис Р.Варан, А.Гризманн, К.Мбаппед
  • Хорватын Л.Модрич Р.Варан, К.Роналдо, А.Гризманд санал өгсөн байна.

Санал асуулгатай бүтнээр танилцвал https://img.fifa.com

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж