Х.Баттулга Азербайжаны технологийн төвд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Азербайжаны технологийн төвд зочиллоо

Х.Баттулга Азербайжаны технологийн төвд зочиллоо

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын технологийн паркийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

“Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын санаачилгаар 2016 тус улсын шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан энэхүү паркийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өнөөгийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, өндөр технологийн цар хүрээг өргөжүүлэх, судалгаа хийх, шинэ технологи эзэмшиж нэвтрүүлэх орчин үеийн цогцолбор байгуулах зэрэг чиглэлээр төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд оршиж буй юм” хэмээн Паркийн гүйцэтгэх захирал Назим Шукуров танилцуулав.

Тус улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нефтийг ашиглан 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авсан талаараа тус төвийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн тус төвийнхний нефтиэс гаргаж авсан техникийн тос тосолгооны материалууд, гоо сайхны зэрэг  50 гаруй бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Акиф Ализаде “…Хөгжиж буй улсад ийм технологийн парк байгуулж, үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Энэ салбарын туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа баяртай байх болно…” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлэв.

Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азер-Илме” хивс нэхмэлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хивс нэхмэлийн төвийн дарга, үүсгэн байгуулагч Видади Мурадовын танилцуулснаар Азербайжан улсын үндэсний брэнд болсон тансаг хэрэглээний өндөр үнэтэй хивсийг уламжлалт болон орчин үеийн арга технологиор тус үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: www.president.mn

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж