Дэлхийд технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэгт зүй ёсоор ордог Балтын тэнгисийн орчим байрлах Эстон улсад Ромын пап Францис цахим иргэн боллоо. Түүнийг 37647 дох цахим иргэн болсныг Эстонийн албан захиргаанаас мэдэгджээ.
Эстон улс нь 2014 оноос хойш цахим иргэншил олгож байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй буй. Эстонийн цахим иргэншилтэй болсноор төрийн болон хувийн үйлчилгээг интернетээр дамжуулан авах боломжтой аж. Тухайлбал, цахим иргэншлээр дамжуулан Европт компани байгуулж алсаас татварын тайлан болон гарын үсэг зурах гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна. Гэхдээ энэ нь иргэншил, нийгмийн даатгал, орших суух эрх болон Эстон руу аялах виз олгож байгаа хэрэг биш ажээ. Эстон нь 2005 онд цахим сонгуулийг санаачилж байсан.
Дэлхийн 157 гаруй орноос нэр нөлөө бүхий хүмүүс Эстонийн цахим иргэн болсон бөгөөд Германы Канцлер Ангела Меркель болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар багтдаг байна. Ромын пап Францис өнгөрсөн амралтын өдрүүдээр Балтын тэнгисийн орнууд болох Эстон, Латви, Литва улс орнуудаар айлчилжээ.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ