Их Британийн саятан болон түүний Тайланд эхнэр Тайландын хойд хэсэгт орших өөрсдийн эдлэн газрын ойролцоо бусдын гарт алуулсан байна.Сураггүй алга болсон 64 настай Алан Хогг, түүний эхнэр 64 настай Нод Саддэн нарын цогцсыг долоо хоногийн дараа гэрийнх нь ойролцоо булсан байхыг олжээ. “Энэ хэрэг гэр бүлийн доторх эд хөрөнгийн маргаанаас үүдэлтэй өш хонзонгийн сэдэлтэйгээр үйлдэгдсэн” хэмээн орон нутгийн цагдаагийн газрын дарга Манас Кердсухо “APF” мэдээний агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан гурван сэжигтнийг барьж байцаасан бөгөөд тэд эхнэр Нод Саддэнийгийн ахын захиалгаар энэ хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлээд байгаа юм байна. Ноён Хоггийн грашнаас алга болсон машины мөрөөр мөшгөн гурван этгээдийг барьсан бөгөөд алуурчид хэргээ хүлээж эхнэр Нод Саддэнийгийн ахыг мөн баривчилжээ. Тайландад суух Их Британийн элчин сайд энэ хэргийн талаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Н.АМГАЛАНТУУЛ