Германы А.Кербер III шатанд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Германы А.Кербер III шатанд бүдэрлээ

Германы А.Кербер III шатанд бүдэрлээ

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотноо мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн премьер-5 ангилалд багтах Уханы нээлттэй тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр тэмцээний шөвгийн наймын төлөөх тоглолтууд эхлээд байгаа бөгөөд Австралийн 22 настай А.Бэрти хамгийн түрүүнд дунд шөвөгт шалгарлаа. Австрали теннисчин гуравдугаар шатанд Австрали, Уимблидон болон Америкийн нээлттэй тэмцээний цомын эзэн Германы А.Керберийг 7-5, 6-1 харьцаатай хожсон. Ялалт байгуулсан А.Берти шөвгийн наймд П.Квитова болон А.Павлюченкова нарын хожсонтой нь тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж