НББ-ийн улсын байцаагч, бүртгэлийн мэргэжилтэн нарт зориулсан семинарыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

НББ-ийн улсын байцаагч, бүртгэлийн мэргэжилтэн нарт зориулсан семинарыг зохион байгууллаа

НББ-ийн улсын байцаагч, бүртгэлийн мэргэжилтэн нарт зориулсан семинарыг зохион байгууллаа

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, бүртгэлийн мэргэжилтэн нарт зориулсан семинарыг 2018 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Сангийн яамны байранд амжилттай зохион байгууллаа.

Уг семинарт нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх бүхий аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн дарга, ерөнхий нягтлан бодогч, бүртгэлийн мэргэжилтэн нар оролцлоо.

Тус семинарт:

  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн  2018-2020 онд хийх ажлын төлөвлөгөө, Нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлангийн олон улсын стандартад орсон өөрчлөлтүүд
  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дариймаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх
  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Сансармаа НББ-ийн улсын байцаагч нарын 2015-2017 онд хийсэн ажлын тайлангийн үнэлэлт, дүгнэлт, Аудитын тухай хууль, чанарын хяналтын процесс
  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Ивээлэн Улсын хэмжээний санхүүгийн тайлангийн нэгтгэл, Санхүүгийн програм хангамжийн тухай  болон цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар, 2019 онд зохион байгуулах бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийн тухай
  • Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Буянхишиг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай
  • Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Баянжаргал, Л.Бадрал нар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх процесс
  • ММНБИ-ийн дэд захирал Л.Батцэнгэл Аудитын олон улсын стандарт 700, 701, түүний хэрэглээ зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт өгч, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан болно.

Семинарын үр дүнд нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нарын үйл ажиллагааны тогтолцоог сайжруулах, үндсэн чиглэл, төлөвлөгөөг батлуулан ажиллах, аж ахуйн нэгж байгууллагыг удирдлага, арга зүйгээр хангах, сургалт, семинарыг тогтмол зохион байгуулах, хуулийг сурталчлан таниулах, зөрчлийг арилгах талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллах чиглэлээр тодорхой шийдэлд хүрэв.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж