“БАКУ 2018”: Өнөөдрийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

“БАКУ 2018”: Өнөөдрийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ

Монгол улсын шигшээ баг 2 хүрэл, 3 тавдугаар байр, 1 долдугаар байр эзэлсэн амжилттайгаар жагсаалтын 13-р байр руу дэвшлээ.

“БАКУ 2018”: Өнөөдрийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн тэмцээн Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх бөгөөд эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 41 бөх барилдахаас “D” хэсэгт олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргызстаны бөх Бекболот Токтогоновтой барилдах бол “С” хэсэгт ОУХМ Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойргоос барилдаанаа эхлүүлнэ. Ө.Дүүрэнбаяр Венесуль, АНУ-ын бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд нийт 33 бөх барилдахаас ОУХМ Б.Мөнхтуяа “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, Германы Весситэй барилдахаар болжээ. Бакуд болж жүдо бөхийн ДАШТ-ийг Японы баг тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медальтайгаар итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол БНСУ хоёр алт, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт бичигдлээ. Франц, Иран, Укриан, Испани 1 аваргатай жагсаалтын 3-6-р байрт бичигдсэн хэвээр байна. Монгол улсын шигшээ баг хоёр хүрэл, гурван тавдугаар байр, нэг долдугаар байр эзэлсэн амжилттайгаар жагсаалтын 13-р байр руу дэвшлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио 2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Л.Отгонбаатар медалийн буухиаг үргэлжлүүлэв. Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2017 оны дэлхийн аварга, 22 настай Японы Аарон Волфыг үндсэн цагт цэвэр ялсан юм. Түүний хувьд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 15 дахь жүдоч болж байна.

Л.Отгонбаатар энэ жил 25 настай бөгөөд өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадмаас хүрэл медаль хүртээд байсан юм. Тэрбээр Бакугийн дэвжээнээс дэлхийн аваргын медальтан боллоо.

ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org

Ч.БОЛОР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж