Versage 2,1 тэрбумаар үнэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Versage 2,1 тэрбумаар үнэлэгдэв

Versage 2,1 тэрбумаар үнэлэгдэв

Америкийн гар цүнхний брэнд Micheal Cors Италийн алдарт Versage брэндийг 2,1 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон тухай Италийн сонинд мэдээлжээ. Ингэснээр гутал болон бусад нэмэлт гоёл чимэглэлийн борлуулалт 35 хувиас 60 хувь болж өсч,  нийт компанийн ашиг найман тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа юм байна.

Мөн 2017 онд  гутлын “Жимми чү” брэндийг 1,2 тэрбум ам.доллараар худалдаж авч байсан билээ. Micheal Cors-ын захирал Жон Айдол “Бид LV, Диор, Фэнди гэх мэт брэндүүдтэй өрсөлдөхүйц  олон улсын тансаг зэрэглэлийн брэндийг  бий болгохоор зорьж байна” хэмээжээ. Мөн компани нэрээ “Капри холдинг” болгон өөрчлөхөөр болжээ.  ”Майкл Корс”-ын хувьцаа долоон хувиар унасан мэдээлэл даваа гаригт гарсан. “Versage”-ын 20 хувийг үнэт цаасны “Блакстөүн” компани эзэмшдэг.

Одоогийн “Versage”-ын захирал Донателла Версажэ 1997 онд өөрийн ах “Versage”-ын захирал асан  Санто Версажэг нас барснаас хойш захирлаар ажиллаж байгаа ажээ. Тэрээр компаниа зарсан ч албан тушаал нь хэвээр үлдэх юм байна. Чадварлаг  удирдагч төдийгүй мэдрэмжтэй загвар зохион бүтээгч Донателла Версажэ ирэх хавар зуны коллекцоо Миланы загварын долоо хоногт тунилцуулсан нь Италийн Загварын Ордноос өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Сонирхуулахад, Versage амьтны арьсаар үслэг эдлэл хийхээс татгалзсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж