Франц улсын ерөнхийлөгч Эммануел Макрон Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий чуулганаар Парисын гэрээнд багтаагүй оронтой худалдааны гэрээ байгуулахгүй талаар мэдэгджээ.
“Бид Парисын гэрээг хүндэтгэн үзэхгүй байгаа ялангуяа хүчтэй эсэргүүцэл үзүүлж буй улстай цаашдын хамтын ажиллагаа болон худалдааны гэрээгээ үргэлжлүүлэхгүй” гэж Макрон чуулганы үеэр ярьсан.
Макрон АНУ-ын талаар мэдэгдээгүй боловч энэ бол шууд бус утгаараа АНУ-руу дайрч буй. Учир нь 2017 оны зургаадугаар сард дэлхийн дулаарал, байгаль орчныг хамгаалах Парисын гэрээнээс гарсан юм.
“Энэ бол АНУ-д шударга бус хандсан гэрээ” хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан удаатай. Трамп, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан дэлхийн дулааралтай тэмцэх шийдвэрүүд болон нүүрсний цахилгаан станцаас үүдэлтэй агаарын бохирдолтой тэмцэх шийдвэрүүдийг хурдан хугацаанд буцааж, хүчингүй болгосон юм.
АНУ-ын Калифорни мужийн захиргаа 2045 онд 100 хувь цахилгаан эрчим хүч хэрэглэх хууль баталж хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн Нью Йорк хотын дарга Билл де Бласио энэ сарын эхээр дөрвөн тэрбум ам.долларыг дахин сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах болсноо зарласан.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Г. МАНДАХ