С.Хүслэнбаяр С.Сансарбаяр ах дүү хоёр энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгаас сураггүй алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Ах нь 12 настай бол дүү нь найман настай юм. Тэдний тухайд гэрээс гардаггүй хүмүүжилтэй хүүхэд байсан. Сүүлд ахынх нь гар утас нь унтраад сураггүй болсон гэж аав нь ярьж байлаа.
Хүүхдүүдийн аав нь тэднийг хайхаар ажлаасаа чөлөө аваад Дархан-Уул аймгаас өчигдөр /2018.09.25/ нийслэлд иржээ. Аавтай нь холбогдоход "Уг нь хүүхдүүдээ алга болсон өдөр аймгийн Цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүд маань олдоогүй л байна. “Хүүхдүүдээ хайж байна” гээд гадуур энд тэнд зургийг нь наагаад явахаас илүүтэй өөрийн цахим хуудаснаа мэдээлэл тавьсан. Ингэсний хүчинд хүмүүс ч их холбогдож байна. Хүүхдүүдийн маань өмссөн хувцсыг зөв хэлээд байгаа хүмүүс тэднийг нийслэлд Монгол Улсын их сургуулийн ойролцоо харсан гэсэн учраас энэ хавиар хайгаад явж байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ