“Удмын генээ өөрчлөх зүйл хэрэглэж байна”

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

“Удмын генээ өөрчлөх зүйл хэрэглэж байна”

“Удмын генээ өөрчлөх зүйл хэрэглэж байна”

Орчны эрүүл мэндийн өдөр өнөөдөр /2018.09.26/ тохиож байна. Тус өдрийг энэ жил “Даян дэлхийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж” уриан дор тэмдэглэж байгаа юм. Энэхүү уриа нь хүн амыг аюулгүй хоол хүнсээр хангах, ус, хүнсний нөөцийг зүй зохистой ашиглах, хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн аж. Хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах зэрэг хүнсний бүтээгдэхүүний бүх шат дамжлагууд орчин нөлөөлдөг. Тиймээс эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үндэс билээ.

Монгол Улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашиглаж байна. Монголчуудын хэрэглэж байгаа ус хадгалдаг, хүнсэндээ хэрэглэдэг хуванцар саванд шинжилгээ хийхэд түүнд хадгалсан бүтээгдэхүүн дэх хар тугалганы хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS  9000:2005 үндэсний стандартад заасан хэмжээнээс  шар сав буюу тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их байна. Мөн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4.4 дахин их байгаа нь хорт хавдар тэргүүтэй олон өвчлөлийн үндэс болоод байна.

Иймээс хэрэглэгч нарт хуванцар савны тэмдэг тэмдэглэгээг таних, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний аюулгүй байдал, хуванцар савны зөв хэрэглээнд олны анхаарлыг  хандуулах шаардлага тулгараад байна.

 ИРГЭДИЙН АШИГЛАЖ БАЙГАА ХЯМД ҮНЭТЭЙ САВ НЬ КОДГҮЙ БАЙДАГ

Хүнсэнд яг ямар сав хэрэглэх шаардлагатай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тодрууллаа. “Хуванцар савны хэрэглээ нь улсын асуудал болоод байна. Хуванцар саванд 1-7 хүртэлх тоотой тэмдэглэгээ байх ёстой.  Үүнээс “5” гэсэн тэмдэглэгээтэйг хүнсэндээ хэрэглэж болно. Харин “1” гэсэн тэмдэглэгээтэй савыг нэг л удаа ашиглах ёстой. Халуун зүйл хийж өгт болохгүй. Мөн “2”, “4” кодтой хуванцар саванд халуун зүйл хийхгүйгээр хүнсэндээ ашиглаж болно. Харин “3”, “6”, “7” кодтой хуванцар савыг хүнсэнд ашиглаж огт болохгүй. Монголчуудын хэрэглэж байгаа шар сав нь “2” гэсэн кодтой байдаг. Ийм саванд халуун зүйл хийж огт болохгүй. Харин хямд үнэтэй гээд иргэдийн ашиглаж байгаа цэнхэр сав нь кодгүй байдаг. Хэрэв зориулалтын бус хуванцар сав ашиглаж байгаа бол өөрийн эрүүл мэнд, удмын генээ өөрчлөх зүйл хэрэглэж байна гэж ойлгож болно. Тиймээс уламжлал болсон модон, хөнгөн цагаан саваа ашиглахыг хүсч байна” гэлээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж