Ажнай Д.Бат-Эрдэнэ боксын холбоог тойглож явна

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Ажнай Д.Бат-Эрдэнэ боксын холбоог тойглож явна

Ажнай Д.Бат-Эрдэнэ боксын холбоог тойглож явна

УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгснөөс хойш бизнестээ анхаарах болсон "Ажнай" Д.Бат-Эрдэнэ Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Түүний олон хүлэг улсын наадамд түрүүлж, наадамчин олноо баясгадаг учраас түүнийг уяачдын холбоог л тойглодог гэж ярих нь бий. Гэхдээ түүний хажуугаар ч мөн Боксын холбоог удирддаг гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.  Тэрээр боксын спортыг дэмжиж,  хөрөнгө зарцуулахаар болсон гэнэ. Тодруулбал, Монголын Боксын спортын Ууган Гавьяат тамирчин, Ази Тивийн Хошой Аварга Х. Алтанхуяг багшийн "Ардын багш" -ын цайллага дээр Д.Бат-Эрдэнэ нэгэн сайхан мэдээг нийт боксын хамт олондоо хүргэсэн сурагтай.

Тэрбээр, багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчдаа анхаарч, Монголын Боксын холбооны дэргэд "Боловсролын сан" байгуулж түүндээ жил бүр 55 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Спортын тамирчид  гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох зардалгүйн улмаас олон тэмцээнийг алгасдаг. Тиймээс энэ бол спортод оруулж буй том хөрөнгө оруулалт. Харин Ажнай Д.Бат-Эрдэнэ энэ амлалтдаа хүрэх болтугай.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж