BTS: Жинхэнэ хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

BTS: Жинхэнэ хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг

BTS: Жинхэнэ хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS НҮБ-ын чуулганд үг хэлсэн анхны солонгос хамтлаг болж түүхэнд бичигдлээ. Тодруулбал, даваа гаригт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 73 дахь чуулган дээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Generation Unlimited” хөтөлбөрийн хүрээнд гурван минутын үг хэлсэн байна. Тус хамтлаг нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг бөгөөд 2017 онд Өмнөд Солонгос дахь  НҮБ-ын хороонд элсэн орж Хүүхдийн Сантай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Love myself” компанит ажлыг хэрэгжүүлж байсан юм.

Тус ажлын хүрээнд НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчид хамтлагийн ахлагч Ким Нам Жун “Жинхэнэ хайр, анхны хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг” хэмээн хэлсэн нь маш олон хүний талархлыг хүлээж байсан байна. Чуулганы индэр дээрээс хамтлагийн ахлагч Ким Нам Жун өөрийн амьдралын тухай өгүүлж “Би Сөүлтэй залгаа оршдог Илсан хотод төрсөн. Хүүхэд нас минь маш сайхан, аз жаргалтай өнгөрсөн. Гэхдээ ес билүү 10 настай байхдаа гэнэт л бусад хүмүүс миний тухай юу гэж бодож байгаа тухай бодож эхэлсэн. Тэгээд би нэгэн нууц газартай болсон. Тэнд байгаа хүн надад нэг зүйлийг үргэлж хэлдэг байсан. Сэрээрэй хүү минь, өөрийгөө сонс гэж” хэмээжээ. Тэрээр үргэлжлүүлэн хүүхэд залуучуудад хандан “Надад өөрийн тухай яриач. Чи хэн байх, хаанаас ирэх, ямар арьстай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Би чамайг сонсоход бэлэн байна. Би өмнө нь маш их зүйл дээр алдаж, миний дотор үргэлж айдастай байдаг байсан. Тэгээд үргэлж өөрөөсөө ичдэг байлаа. Харин би бага багаар өөрийгөө хайрлаж, өөртэйгөө ярилцаж сурсан юм” хэмээн ярьжээ.

"BTS” хамтлаг өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдийн Сангийн Солонгос дахь комисст элсч байжээ. 2013 онд байгуулагдсан “BTS” хамтлаг солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг бөгөөд инстаграм дээр 13,3 сая дагагчтай. Мөн тус хамтлагийн гаргасан шинэ уран бүтээл нь Youtube-д тавигдсан эхний хоногтоо 45 сая хүн үзэж АНУ-ын алдарт дуучин Тайлор Свифтийн амжилтыг эвдэж АНУ-ын Billboard Chart-ыг тэргүүлсэн анхны Солонго хамтлаг болсон бөгөөд ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэднийг сайшаан магтсан билээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж